Шороон замын тээвэрлэлтийг зогсоох талаар санал нэгдлээ

Дээрхи асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд Таван толгой – Гашуун сухайт чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч 50 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл болон тус чиглэлийн хатуу хучилттай, хүнд даацын авто замыг эзэмшигч “Эрдэнэс Монгол” ХХК, зам хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК, олборлогч уурхайнуудын төлөөлөл оролцсон зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөний үр дүнд тээвэрлэлт эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс шударга өрсөлдөөнийг бий болгох, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах үүднээс шороон замын тээвэрлэлтийг бүрмөсөн зогсоох нь зүйтэй гэж үзэж төрийн эрх бүхий байгууллагаас шийдвэртэй арга хэмжээ авахыг хүссэн ил захидал илгээлээ. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Таван толгой – Гашуун сухайт чиглэлийн автозамын тарифыг 1,5 ам.доллараас 1,25 ам.доллар болгон бууруулж, төлбөрийн уян хатан нөхцөлтэй болгон өөрчлөх ажлыг зохион байгуулахаар болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ