Орост шинэ хориг тавив
Украины зүүн хязгаарт болж буй мөргөлдөөнөөс болж Канадын Засгийн газар ОХУ-ын 17 компани, 37 хүний эсрэг шинэ хориг тавьсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Стивен Харпер өчигдөр мэдэгдсэн байна. Тэрбээр Украины хямралыг Орос өргөжүүлсэн. Тэд салан тусгаарлагчдыг зэвсгээр хангаж буй” гэж хэлжээ.
1
“Канадын хоригт өртсөн компанийн жагсаалтад ОХУ-ын газрын тосны томоохон компани “Роснефть” багтсан” гэж Оросын “Орт 1” телевиз мэдээллээ. Канад Оросын эсрэг өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлж хориг тавих болсон юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Канадын удирдлагууд Оросын 16 компани, банкинд хориг тавьж, Канадад хадгаламжтай Оросын бизнесмэнүүдийн дансыг царцаасан билээ. ОХУ-ын эсрэг Канадаас авсан хоригийн жагсаалтад 110 хүн болон аж ахуйн нэгж багтжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ