Саймон хүүдээ харш бэлэглэжээ

img

“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Коуэлл хүүдээ Багами аралд харш худалдан авч өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Саймоны хүү Эрик энэ сарын 14-нд нэг нас хүрсэн билээ. Тэрбээр хүүдээ гэнэтийн бэлэг барихыг хүсч, 90 сая ам.долларын үнэтэй харш худалдан авч өгчээ. Энэхүү харш нь 40 гаруй өрөөтэй гэж “TMZ” сайт мэдээлсэн байна.

1

Саймон 54 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авсан юм. Тэрбээр найз бүсгүйдээ хайрын баяр буюу хүүгийнхээ нэг насны төрсөн өдрөөр 750 мянган ам.долларын үнэтэй алмаазан бөгж бэлэглэжээ. Саймон нийт таван тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Тэрбээр дахин хүүхэдтэй болохгүй, бүх хөрөнгөө хүүдээ үлдээхээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bib aa:
honshoortoi er yum daa
2015-02-20