Кейти Перри эмнэлэгт хэвтжээ

img

Дуучин Кейти Перри өнгөрсөн оны долоодугаар сард Нью Йорк хотноо зохион байгуулагдсан тоглолтынхоо үеэр тайзнаас унаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэрбээр энэ үеэр зүүн өвдгөндөө хүнд гэмтэл авчээ. Дуучин бүсгүй энэхүү гэмтлээсээ болж алхаж чадахаа больсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

1

Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Өвдөгний яс нь цуурсан учир 1-2 сардаа тайзан дээр гарахгүй гэж дуучны хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Кейти өвдгөө эдгээхийн тулд Хятадаас долоон эмч залж, Лос Анжелест авчирчээ. Тэрбээр физик болон Хятадын ардын уламжлалт эмчилгээг хослуулж, эмчилгээ хийлгэж эхэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hohi ni , oid ih dalchignaad baisan yum aa. ingehgeed baisan yum. joohon daruulaga dutaad baisan yum
2015-02-20