Төрөлх нутгийнхаа малчдад шагнал гардуулав

img

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба сар шинийн босгон дээр төрлөх нутгаасаа төрөн гарсан  Улсын сайн малчдад Засгийн газраас олгосон шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм. Өвөрхангай аймаг өнгөрсөн жил түүхэндээ хамгийн олон буюу  4,1 сая мал тоолуулсан. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд  мал сүргийн тоо толгой 625 мянгаар өссөн их амжилтын жил болжээ. Мал сүргээ өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулан, нүүдэлчин ахуй малч ухаанаа залуу хойч үедээ үлгэрлэн яваа 5 малчин "Улсын сайн малчин” цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас тодорсон Улсын сайн малчин   Чимэддоржийн Дэгдоржийн хотонд зочилж Засгийн газрын шагнал “Улсын сайн малчин”-ы цол тэмдэгийг хүндэтгэлтэйгээр гардууллаа.

a

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас тэртээ 1964 онд анхны улсын сайн малчин төрж байсан бол морин жилийн сүүлчээр 6 дахь аварга ийнхүү төрлөө. Нарийнтээлийн 3-р багийн малчин Чимэддоржийн Дэгддорж 2009 онд аймгийн сайн  малчны болзлыг хангаж байсан бол энэ жил улсын аварга малчин боллоо. 1975 онд анхны хөдөлмөрийн баатраа төрүүлж байсан Нарийнтээлийнхэн энэ жил удаа дараагийн улсын аварга малчин төрүүлсэндээ урам зориг дүүрэн байна. Дэгддорж гуай 40 өөд жил тасралтгүй мал маллаж байгаа бөгөө түүний 6 хүүхдийн 3  нь өнөөдөр мал маллаж аав ээжийнхээ буяныг хүртэж сууна. Нарийнтээлээс төрсөн улсын сайн малчин Ч.Дэгддоржийн буурал аав нь нэгдлийн анхны гишүүн, сум орондоо нэр хүндтэй удам дагасан малч нэгэн байсан бол түүний аав Чимэддорж нь сум нэгдлийн дарга, мөн л нутаг орныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн буурал байжээ. Удам дагасан малчин түмнээс ийнхүү улсын аварга малчин төрж Нарийнтээлийнхэн сэтгэл дүүрэн баяртай, хот дүүрэн малын буянтай, сар шинэдээ сайхан шинэлэж сууна аа.

a

Өвөрхангай аймгаас төрсөн дараагийн Улсын сайн малчин бол Хайрхандулаан сумын хоёрдугаар багийн малчин Шавдаагийн Дэлгэрдалай байлаа. Энэ сумаас  10 дахь улсын сайн малчин морин жилийн сүүлчээр төрлөө. Хайрхандулаан сумын 2-р багийн малчин Шадаваагийн Дэлгэрдалай сумын алдарт уяач. 36 жил тасралтгүй мал маллаж байгаа тэрбээр мянга гаруй бод, богийг хотондоо хураасан дэлгэр сайхан айл. 5 хүүхэдтэй Ш.Дэлгэрдалай малчных  удам дагасан малч удмаа үргэлжлүүлж үр хүүхдүүдээрээ тойруулан өнөр сайхан өвөлжиж байна. Өвөрхангай нутгаас төрөн гарсан төрийн сайдууд болох Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хөдөлмөрийн сайд Чинзориг, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга  нар сайн малчдын  хотонд зочилж Засгийн газрын шагнал “Улсын сайн малчин”-ы шагналыг нь гардуулан өгсөн нь энэ юм. Энэ үер  Улсын сайн малчин Ш.Дэлгэрдалай “Буянт сүргээ өсгөн үржүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах, удам дагасан малч ухааныг үр хүүхдүүддээ өвлүүлэх гэсэн миний хичээл зүтгэлийг үнэлж төрийн дээд шагнал гардууллаа. Тэр дундаа энэхүү шагналаа нутгийнхаа сайдуудаас хүлээн авсандаа  бэлэгшээж байгаа баяртайгаа уламжлаад  Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад адуун  сүрэг  дундаасаа Хурдан буурал азарганыхаа төл болох  хурдан соёлон үрээгээ зүслэн  бэлэглэлээ.

fd

Дашрамд дуулгахад, энэ жил Монгол Улсын хэмжээнд 70 сайн малчин төрснөөс  тав нь Өвөрхангай  аймгаас төрөн гарч байгаа юм.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ