Биеэ Солонгост, сэтгэлээ Монголд эмчлүүлнэ

img

Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр 15:50 цагт эх орондоо  ирлээ. Тэрбээр аав ээжтэйгээ золгож, эх орондоо сэтгэлийн болон биеийн эмчилгээ хийлгэхээр ирсэн байна. Түүнийг эх орондоо ирэх үеэр  цөөн асуултад хариулт авсан юм.

йы

-Сайн явж ирэв үү. Эх орондоо ирэх сайхан байна уу?

-Сайн явж ирлээ. Их сайхан байна. Та бүхэн анзаарсан байх. Цагаан сарыг тэмдэглэдэг газар болгон ямар байдалтай байгаа вэ гэсэн зураг сүүлийн үед их гарч байна. Өнөөдөр өглөө босоод тэр зургуудыг харлаа. Бас телевизээр үзлээ. Маш олон хүн аав ээж, төрсөн орон гэртээ очих гээд маш их хөдөлгөөнд орчихсон төмөр замын вокзал, автобусны, нисэх онгоцны буудал дээр бол олон сая хүн явж байна. Монголчууд бас цагаан сарыг тэмдэглэдэг. Өвөг дээдсээс уламжилсан сайхан баяр. Хүн болгон нутгаа зорьж, өндөр настай аав ээждээ золгоно гэж ирдэг. Би ч бас хүүгийнхээ үүргийг биелүүлж, өндөр настай аав ээжтэйгээ золгох гээд ирж байна. Энэ сайхан утга төгөлдөр баяраар өнгөрсөн оноо дүгнэдэг, шинэ гарах гэж байгаа оноо шинждэг.

бы

Тэгэхээр нэг зүйлийг би өмнө нь ч хэлж байсан санагдаж байна. Гэхдээ одоо би зориуд анхааруулж хэлье гэж бодож байна. Энэ өдрүүдэд бид нэг нэгэндээ сайхан үгнүүдийг хэлдэг. Аль болохоор Монгол хэлэнд байдаг сайхан үгийг бие биендээ хэлж ерөөдөг. Заримдаа цагаан сараар тэгж хэлж байсан үгээ  бусад өдрүүдэд мартчихсан юм шиг, хажуу тийшээ тавьчихсан юм шиг, хойшлуулчихсан юм шиг сэтгэгдэл төрдөг. Тэгэхээр цагаан сард хэлсэн сайхан үгэндээ хүрч л цөмөөрөө бусад өдрүүдэд амьдаръяаа Монголчуудаа. Тэгж чадвал Монгол улс өөдөлж хөгжиж  дэвшинэ. Хүн бүх нэг нэгэндээ сайхан хандана. Ах захтай болж, ахмадаа хүндэтгэж, залуучуудаа хайрладаг хамгаалж, эмэгтэйчүүдээ дэмждэг болно. Ийм сайхан ерөөлийн үгэндээ цөмөөрөө хүрч амьдаръя.

ы

- Таны биеийн байдал сайжирсан уу?

-Биеийн байдал яахав.  Үүнийг хоёр хувааж ойлгох ёстой юм. Биеийн байдал гэхээр дандаа мэс заслын хутга бариад хүнийг эмчлэх тухай асуудал яриа байх шиг байгаа юм. Ер нь сүүлийн үед биеийн байдал сэтгэлийн байдлаас шууд шалтгаалдаг гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас биеэ Солонгост, сэтгэлээ Монголд эмчлүүлэх гэж байна.

бы

-Та эх орондоо хэр удах вэ?

-Мэдээж хэрэг биеэ, сэтгэлээ эмчлүүлэх хэрэгтэй. Тиймээс Монголдоо ирэн очин тамир тэнхээгээ нөхөх, бүр мөсөн эрүүл саруул болох ажил үргэлжлэх  байх. Эмч нар маань хурдан ирж дараа дараагийнхаа эмчилгээнд ороорой гэсэн шаардлага тавьж байгаа. Солонгосчууд ч гэсэн цагаан сар хийдэг болохоор бүгдээрээ ойлгож байгаа. “Тэгэлгүй яахав, аав ээжтэйгээ золгож, нутгаа бараадалгүй яахав” гэж элсэна.

лз

-Таныг өмнө нь ирээд буцахдаа “Засгийн газрыг унагачихаад” явлаа гэж үзэх  хүн олон байсан?

-Би юу гэж унагаах вэ дээ. Би кноп дараад унагадаг байсан бол унагаана ш дээ. Би кноп дардаггүй, хүрч ирээд сайхан ажлаараа хамтран ажиллая, цаашдаа ингэж ажиллабал сайхан байна гэж хэлсэн. Хүн болгонтой сайхан хандах гэж оролдсон. Би нэг ч гэсэн кноп дардаг бол унагаалгүй яахав дээ. Нэг ч кноп дараагүй юм чинь юу гэж унагаахав. Ер нь засаг унагаах чинь нэг хүнээс шалтгаалдаг ажил биш ш дээ. Олон л хүчин зүйл нөлөөлдөг байх. Зарим нь бол дэлхийн эдийн засаг нөлөөлсөн гэж ярьдаг юм билээ. Зарим нь Монголын эдийн засаг нөлөөлсөн гэж ярьдаг. Нэг намын зөрчил, хэдэн намууд нийлж байгаад унагасан, дараа гарч ирэх гэж байгаа улсууд гээд шалтгаан олон. Яахав тэгээд бүүр шалтгаан олдохгүй болохоор Н.Энхбаяр гэдэг юм байгаа ш дээ. Угаасаа тогтчихсон. Тэрүүгээр л тийм яриа гарсан байх л даа. Яахав яахав. Би тэрэнд гомдохоо байгаад дассан гэх юм уу. Гэхдээ дасчихаж болохгүй байх л даа.  Юм болгоныг Н.Энхбаяр руу чихдэг юм. Энэ гэхдээ хуучин хоцрогдчихсон юм бишээ. Улс төрийн арчаагүй мэх юм. Тэгэхээр өөрсдөө хариуцлага хүлээгээд, өөрсдөө ажиллаж байгаа бол ажилласан шиг ажиллаад, ард түмнээ баярлуулаад ард түмэнтэйгээ хамтраад, нийгмээ сайхан эв эетэй болгоод явахад бүрэн бололцоо байна. Би тэрэнд нь туслахаас биш ямар ч саад болохгүй. Би тусалъя л гэж бодож байна.

ьл

-“Шийдлийн” засгийн газрын тухай та ямар бодолтой байна?

-Би яаж мэдэхэв. Яг энд, дунд нь байж мэдээлэл авч байж дүгнэхээс биш алсаас энэ нь зөв тэр нь зөв гэж дүгнээд байх нь учир дутагдалтай. Нэг дүгнэчих юм бол аягүй тэгчихлээ гэнэ Тийм учраас сайн ажилаасай гэж ерөөж байна. Сайн ажиллах үүрэгтэй. Тэрийгээ мэдэж, бодож байгаа гэж итгэж байна.

вдп

-Оюутолгой, Тавантолгойг ашиглах нь зөв үү? Иргэдийн дунд хоёр сонголт бүхий асуулт асууж байсан.  Та хэрвээ санал өгсөн бол аль сонголтыг нь хийх байсан бэ?

-Би яг тэгж сайн гүнзгий сонсоогүй.  Ерөнхийдөө бол Оюутолгой, Тавантолгойн асуудал бол олон жил яригдаж байгаа.  Одоо хүртэл хүмүүсийн сэтгэл санаанд энэ асуудал байгаад байна гэдэг чинь зөв шийдэл хайж байна гэсэн үг. Зөв шийдэл хайхад надаас санал асууж байгаа бол би хэлэхэд бэлэн байгаа. Миний бодлоор зөв шийдэл байгаа байх. Олон улсын практикийг харсан ч зөв шийдэл олж болно, ядарч туйлдаж байгаа ард түмнээ харсан ч зөв шийдэл олж харж болно, зөв шийдэл олж харах бололцоо бий. Гэхдээ мэдээж хэрэг эдийн засаг, улс төрийн, геополтикийн асуудал, ард түмнээ өмч хөрөнгөтэй болгох, орлоготой, ажлын байр бий болгох, Монгол улсын хөгжлийн талаар цогцоор яригдаж байна. Тиймээс нэг асуудлыг сугалж яриад тэрийгээ шийдчихнэ гэхээр хэцүү байх.

й

Ер нь хөгжиж байгаа Азийн орнуудыг харахад олон хүчин зүйл байдаг юм шиг байна. Тэрний дотор Монголчууд бидэнд хэрэгтэй нэг сайхан зарчим бол ямар нэгэн том асуудлаар субект болгоны сонирхолыг тооцож, тэрэн дотор ард түмний сонирхолыг хамгийн түрүүнд тооцож ажиллабал амжилттай болдог юм шиг байна. Сүүлд нь шийдвэр гарсны дараа ч хийх бүрэн бололцоотой байдаг юм байна.  Тэгэхгүй бол сонирхож байгаа субектүүдийн нэг хоёрынх нь сонирхолыг хангачихаад бусдыг нь хаячихаар, эсвэл ард түмнийхээ саналыг сонссон ч юм шиг сонсоогүй ч юм шиг дутуу үлдээгээд шийдээд явчихаар нөгөө нэг гомдсон, шүүмжилсэн, дургүйцсэн байдлууд эргээд үлдээд байдаг. Ийм болохоор Япончууд, Хятадууд, Солонгосууд, Европууд асуудлыг удаан шийддэг гэж ярьдаг.

й

Тэд удаан шийдээд байгаа биш тухайн асуудлаар субект болгоны саналыг тусгах гээд байна ш дээ. Сүүлд нь ямар нэг  болон хэсэг  хүн гомдчихсон байх вий, тэр нь эргээд төслөө нураах, зогсоох, хэл амтай байдал бий болгочих гээд байгаа учраас тэрийгээ цаашаа тогвортой явуулахын төлөө асуудлыг тийм л байдлаар шийдэж сурсан юм байна. Бид ч гэсэн чадахгүй гэх газаргүй. Сурах хэрэгтэй. Чадна байх гэж бодож байна.

ч

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

паанаг:
монгол улсыг энхбаяр ергуй болгосон гэж уу? кккк... ямар гое тэнэглэл вэ??? монголыг хегжуулчих л байсан юм бол еренхий сайд, уйх-ын дарга, еренхийлегч байхдаа хегжуулчихгуй юугаа хийж байсан юм? чи муу *, тэр хулгайч нямдоржийг дууд! еренхийлегч чинь чамайг дуудаж байна гээд хэлээд орхи!
2015-02-22
h.энхбаяр лаг:
эх орноо санагалзаж, цагаан идээ айраг суу, ард тумнээ саналаа гэж ирээд з хоноглохдоо алтанхуягтай ч ардчилсан намтай ч гэрээ узэглэж, засгийг донсолгож, заримыг нь огцруулж, санасан санаандаа хурч санаа амраад солонгосыг зорьсон билээ. одоо сайханбилэгтэй тохиролцож чадвалч... мен ч гое юм харуулнадаа!!!
2015-02-21
өөөөөө:
энэ новш бас ямар гай тарих гэж ирж байгаа юм бол доо
2015-02-21
ganaa:
enhbayr bol mongol ulsig orgui bolgoson gaviyatai hun.ydaj l ard tumnii amidral odoogiinh shig bgaagui.ene huniig an,man-han havsaidaj bgaad unaagaaj bgaad bhgui ar hudargaar ni huivaldaj gadnihantai niilj oyu tolgoi,tavan tolgoin gereeg ard tumend ashiggui geree bguulj,huivaldachid oorsdoo tuuneesee hahuuli,ashig hurteed l suuj bgaa sh dee.ene hun aldaa,onootoi ch ydaj l eh orondoo ashiggui geree hiigeegui.jinhene hulgaichdaa shorond hiigeegui bj gants hun ruu yasan ih buleglen dairdag um.chaddag um bol jinhene ih garin hulgaich naraa shorond ni hiichiheech.tarhia ugaalgasan haralgan,uher malnuud,hun muulahdaa yasan sain um be.
2015-02-21
зочин:
муу луйварчдыг цэвэрлэж өгөөрэй. таны үед ажил төрөл маань дээрдэж, ард олон маань элбэг хангалуун өргүй амьдарч байлаа. мэдлэг оюунаа улс эх орондоо гаргаачдээ, би лав таныг одоо бол дэмжинээ.
2015-02-20
zochin:
tand eruul enxig xusen erooe
2015-02-20
maidan:
an manan uls oronoo abch yiaabah chadabargui gedegig haruulchlaa
2015-02-20
maidan:
an manan uls oronoo abch yiaabah chadabargui gedegig haruulchlaa
2015-02-20
bold:
manan dahin garch irebel mongol bur musun sununu
2015-02-20
bold:
manan dahin garch irebel mongol bur musun sununu
2015-02-20
erdene:
khun bish chutgur
2015-02-20
kaka:
ter chigeeree tendee uheldee
2015-02-20
oyun:
enhbayr darg turd hiisen ymtai hun shuu harin elbgee yu hiisen ym vee ene muulad bga ulsuud hel dee enhbayr dargad itgel huleelgej bgaa hun ih bii sh uu tanid amjilt
2015-02-20
mongol hun:
enh bayr chini harin eh ornoo zarchih geed baigaagii ni medeed baisan um bishuu tegeed ed nar tuunees uhtelee aij baigaa hereg eh orondoo ireh ni enh bayriin asuudal eh orondoo ireh ni tuund cholootei harin zarin erguu malnuud eh orongui bolgoj baigaa hudalch ulger yridag huuheldei huurdag huzuu elbegiig udahgui tsaazalah boloh baih aimaar luivar hiitsgeej baina shdee
2015-02-20
jaa lam:
hudalch hulgaich luivarchin avilgagch charalbaa oroolon enhbayar uhes hoinoo shuuheer yal avsan bol chi yaltan nambariin enhbayar
2015-02-20
одоо л шударга хүн болох нь дээ:
ерөнхийлөгч асан ялтан асан гээч
2015-02-20
зочин:
насаараа төрд байхдаа хийж чадаагүй байж одоо юу хийдгийн.сурсанаараа ашиг хайж л яваа биз
2015-02-20
nambar:
ene hun toriin teguun ch bailaa, toriin shorongiin horigdol ch bailaa. uneheer setgel baival mongol orniig maani hogjuuleh, say hurehgui hodolmoriin nasnii humuust bolomjiin tsalin olgoh buren bolomjtoi. daanch mongoloo gesen setgelten ene deedchuul geed baigaa malnuudad dund denduu tsoohon baina. nambar odoo uneheer bidnii toloo ajillaj chadah bolov uu????? avilga, corruption-g hynasan tsagt l mongol uls hogjino.
2015-02-20
tanhai:
tailaad hayachihsan dan davhar dee.nuudee bugdiig ni har zah deer zar er ni ch tegeed tran*iniihend ugsun ni deer dee!
2015-02-20
жирийн нэгэн ард.....:
энхбачр гуай тх ард түмэндээ итгэл төрүүлж байгаа шүү. эзэнтэй монголчууд гэдгээ бөхийн өргөөнд орж ирэхэд тань эргэж нэг мэдэрлээ. сайхан байна таныг ард түмнийхээ дунд орж ирэхэд...
2015-02-20
werty:
yag uls torch hunihee huvid bol mongold enunte oirtoh tolgotoi sanatai hun bhgui, tehteel enhbayriin yed odonihoos havigui deer bsan
2015-02-19
монгол:
би жирийн л нэгэн нам бус гадаадад олон жил болсон залуу, нет-д ард нэрээр сэтгэгдэл бичдэг залуу. ерөнхийлөгч асан энхбаяр ард түмний дунд нэр хүндтэй байгаа нь бөхийн өргөөнд орж ирэхэд л мэдрэгдсэн. харин элбэг энийг мэдээд өмдөндөө шууд чацга алдана бил ээ. хулгайч луйварчид, хүүхнүүдийн хувь заяагаар тоглож монгол бөхийн сүр сүлдийг унагагч допинг сүхбат, маажиг япон хүүхэнтэй мөнгөний төлөө сууж монгол улсын иргэншлээс хасагдсан хакүхо мэттэй хамт биш харин ч ард түмнийхээ дунд сайхан бөх үзээд сууж байгаа нь сайхан харагдаж байсан. энэ цагаан сарын барилдааан сайхан боллоо, энэ жилд атигар тарвага, луйварчид шоронд орж ардын засаг тогтох болно... ард түмний санал бүр төрд хүрдэг тийм сайхан нийгэм удахгүй тогтох болно....
2015-02-19
irgen:
ih l mongo tsugluulj dee. ingej gadaadad urt hugatsaand amidrana gedeg. bair hool unaani geed zardal mon ih garj baigaa daa.
2015-02-19
zocin:
ene odoo seree uidaa,mongol orniig humreh aziliig tyriig tyrlee bolgoj munguur zarah,awilgal awhiig byh bulai bolgon czamaas ehtei,muu hyn yhdeggyi um gedeg ynen um,yamar yileer enhbayr mongold tyreed bidneer tyrczlaga hiij uls orniig syiryyleh eh yysweriig tawisan bulai be,odoo hudaldaz zarsan munguu szwesst hadgalaad eh ornoo geh setgelgyi hulduu tolgoi uhsenii hiij irdegiin,amerikt harszdaa hewtehgyi eswel koread aa baina biz
2015-02-19
батгэрэл:
төр барьж байхдаа хөгжүүлээгүй юм чинь одоо найдлага байхгүй дээ.
2015-02-19
dandar max:
kkkk tataah yumaa ene hun baagaad suuj baisan ch batuulees deer hun ene hunii ungun deer mongoliin zaluus biznesuud tsog zolbootoi baisiimdaa.odoo tegeed mungutei biznestei hun ene hotod bnuu. haa saigui buu urtei humuus l baindag. muusain ajilgui zolbin yumnuudiin hudlaa uls turjihiig yanaa kkk
2015-02-19
зочин:
нутаг ус эх орныхоо төлөө өлсөж бгаа хүмүүст анхаарлаа хандуулаарай? энэ монголын ард түмнийг хэн ч тоохгүй бна доо, дээр бгаа 76 бүр тасарчихсан ш дээ
2015-02-19
irgen:
mundag ulstorch. eh orondoo tavtai moril
2015-02-19
dembee:
munguu swisst muruudluu hong kongt...ain
2015-02-19
muuhai hun:
shiniin negneer ard tumneesee uudgui muu ug sonsdog hun yamar oligtoi hun baih ve dee. za yamar ch gesen turiin terguun hun baisan hun baina daa, sar shinedee saihan shineleerei.
2015-02-19
muuhai hun:
shiniin negneer ard tumneesee uudgui muu ug sonsdog hun yamar oligtoi hun baih ve dee. za yamar ch gesen turiin terguun hun baisan hun baina daa, sar shinedee saihan shineleerei.
2015-02-19
muuhai hun:
usoogoo avah gej mongold irev uu chi!
2015-02-19
ungaana shdee genee...:
ta er n eriinhiilugch mun um uu? nuguu bolovsrolroi hun chin yasan ve?ug ee tsenej yariiaarai! odoo chi buhulzdug boloo u? urd n eh ornoo hydaldah n holgui bsan hun.... humuustei uulzaj 5, 10 tugrug tsuglyylah gej iree u:))))) ,,!,! huugee bank nd oruulchihlaa boloo shdee! ushuu u htei gej..?.........
2015-02-19
yah gej iree ve.....:
mongol uls iin eriinhiilugch bsan bj!! mongol oo golj, gadaadad ochij emchilgee hiilgegdeg! tegeed yagaad irev?!! bitgii orj garaad bai!! bue musun solongosd bai!!!! itgej bhgui hun! ner turuu " bodoh bsan um bol yah gej eh ornoosoo hylgai hiij , are tumnee hyy rich bsan um ve? shorond " oroogui n ih um! tonil tsaa*!!! sorry !
2015-02-19
батбаатар:
ааруул идэх гэж ирээд ан-ыг мах идэх гэж ирээд ман-ыг
2015-02-19
ravdan:
aluurchin luivarchin yaltan piska uhej dald or!
2015-02-19
хахаха:
би кноп дараад унагадаг байсан бол унагаана ш дээ гэдэг ч ёстой нөгөө зүүдээ ярих гээд хулгайгаа ярив ... гэдэг шиг юм болов уу даа. хэ хэ. хорчин гар чинь
2015-02-19
зочин:
жаргасан гар нэг байнаа.мань мэтэд бол солонгос явах мөнгө нь ч алга даа.мафын толгойлогч луйварчдын хаан
2015-02-19
mngl:
mungund durtai shuud-nhanii buruu ch yumuu.hen mungu ugsund ni uilchildeg ain.zailtsgaa
2015-02-19
bolor:
booronhii ugtei luivarchin
2015-02-19