Төрийн өндөрлөгүүд сар шинийн мэнд дэвшүүлэв

img

Билгийн тооллын XYII жарны хөхөгчин хонин жилийн хаврын тэргүүн сарын Шинийн нэгний энэ өдөр Төрийн өндөрлөгүүд айлчлан ирж буй жилд төр, түмэн нь төвшин амгалан, улс орны үйл хэрэг өөдрөг бүтэмжтэй байхыг бэлгэдэн Төрийн ордноо ахмад буурлуудаа хүндэтгэн цагаан сарын золголт хийсэн юм.  Төрийн  өндөрлөгүүд азай буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З. Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хэвлэл мэдээллээр дамжуулан Монголын нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүллээ.

й

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бид гурван саяуулаа боллоо

Та бүхнийхээ түмэн амгаланг айлтгая. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу. Энэ жил сайхан өнтэй жил гарч байна. Өвгөн жил маань улирч өнтэй жил ирж байна. Энэ жилийн өвөл хаа сайгүй сайхан боллоо. Монгол түмэн маань бүл нэмж бид бүгдээрээ гучин бумуулаа, гурван саяуулаа боллоо. Энэ сайхан мэдээг морин жил, хонин жилийн уулзах сайхан мөчид дуулж хотол олноороо баярлалаа. Монгол түмний минь амны хишиг өөдрөг сайхан байлаа. Тариа ногоо, газар дэлхий маань бидэнд үр өгөөжөө хайрлалаа. Олон сайхан бүтээн байгуулалтууд бий болж улс орон маань өнгөтэй өөдтэй сайхан байна. Ингээд гарч буй хонин жил монгол түмэнд минь буян хишгээ хайрлаж, Монгол түмний минь буян заяа өөдрөг, аз хийморь нь улам дээшээ байхын  өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Бүгдээрээ болох бүтэхээс нь  эхлэн бие биенээ дэмжиж, урагшаа хөгжин дэвшье.  Та бүхэнд сар шинийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

йф

УИХ-ын дарга З.Энхболд: Монголчууд биднийг бүтээн байгуулалтын ажил хүлээж байна

Монголын ард түмэн хамгийн олон мянган тонн буудай хурааж, хамгийн олон мал тоолуулж, олуулаа болж гурван сая дахь иргэнээ өлгийдөж авсан сайхан жил байлаа. Мөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ирж байгаа хонин жил монголчууд биднийг бүтээн байгуулалтын ажил хүлээж байна. УИХ эдийн засгийн хүндрэлийг даван туулахаас эхлээд олон чухал хуулиудыг батлан гаргалаа. Эдгээр хуулиудын амьдралд хэрэгжих үе энэ хонин жил байх болно. Та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлээрэй.

й

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Эв эетэй байж, ихийг хамтдаа бүтээцгээе

Сайхан жил гарч байна. Монголын ард түмэн маань хонь жилээ их бэлгэддэг. Хонь жилдээ эд мөнгө их хурааж, эд баялаг их бүтээдэг гэж ард түмэн маань ярьдаг. Амны билгээс ашдын билэг гэж ч хэлэлцдэг. Ингээд 17 дугаар жарны модон хонь жилдээ айл өрх бүрийн хойморт идээ ундаатай байж, эд мал арвижиж, хамгийн гол нь Монголчууд маань гарч байгаа энэ сайхан жилдээ хоорондоо эв эетэй,  эв нэгдэлтэй байж ихийг хамтдаа бүтээхийн өлзийтэй сайхан ерөөлийг бүх Монголчууддаа өргөн дэвшүүлж байна. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй.

ха

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eh hun:
ard tumen minee arai bi*e. naad helj yarij bgaa ugee dor burnee bodoochee. hun bur ooroosoo l ehlehgui bol ingej biye biyenee chichilseer uls oron hugjij bgaa ni haana bnaa. aldaa gargadgui hun gj yer bhgui bhaa gol ni aldaagaa uhaarch zov gishgeh hun ni olon boloosoi l gj bodohiimaa
2015-02-24
zochin:
toriin gurban ondorlogdoo ajliin amjilt sain saihan bvhniig hvsie mongol uls maani honin jildee az hiimoroor dvvren ard tvmnii amidral ulam deeshilsen eb nairamdaltai ih bvteen baiguulaltuud ornoson oyu tolgoi tabantolgoi maani amjilttai dollariin hansh nabs unasan ih saihan elbeg delbeg ibeeleer dvvren hamgiin oodrog baihiin erooliig debshvvlie ene bvhen heregjine
2015-02-22
hmmm:
saihan haragdaj bnaa. ene muulaad bgaa humuusiin uhamsar gej. yadaj shiniin 3 naa duusgaad hun muulaach. enkhbayariig magtaad bga hund helehed ene hun erunhiilugch bhdaa uul us heseed l uls ornoo hudaldaad l yavj bsan hun, zunduu notoi zuiluud bg. elbegee bol harin gadaad harilzasnd ikh zuil hiij, buren erhiinhee hureend zunduu l yum hiij bga. zaaval hun bolgonii hooliig beldeh albagui.
2015-02-21
bi mongol ulsiin irgen:
saihanbileg yag doldoi shig garchee!
2015-02-21
halh:
daanch yaavdaa ta gurag tend tend ulsuglun zarlaj bgaa humuusd hariu heleed taraaj chadsan bol ard tumen ta guraviig tahin shuteh baisan ingeed har amia bodiod baihaar uuriin erehgui uzen yadaj bna ta guraviin ur huuhded chine hiisen uiliin ur irnedee
2015-02-20
uhsen *:
uhsen *nii tsagaan sar ter ulsuglun zarlaad bga humuus uhlee shd 1yum hiildee hudlaa buraad yavhiin
2015-02-20
uhsen *:
uhsen *nii tsagaan sar ter ulsuglun zarlaad bga humuus uhlee shd 1yum hiildee hudlaa buraad yavhiin
2015-02-20
ulsuj uheh gj bgaa:
ulsuj daarch uhlee turiin terguun mun yumuu bish yumuu
2015-02-20
монгол:
би жирийн л нэгэн нам бус гадаадад олон жил болсон залуу, нет-д ард нэрээр сэтгэгдэл бичдэг залуу. ерөнхийлөгч асан энхбаяр ард түмний дунд нэр хүндтэй байгаа нь бөхийн өргөөнд орж ирэхэд л мэдрэгдсэн. харин элбэг энийг мэдээд өмдөндөө шууд чацга алдана бил ээ. хулгайч луйварчид, хүүхнүүдийн хувь заяагаар тоглож монгол бөхийн сүр сүлдийг унагагч допинг сүхбат, маажиг япон хүүхэнтэй мөнгөний төлөө сууж монгол улсын иргэншлээс хасагдсан хакүхо мэттэй хамт биш харин ч ард түмнийхээ дунд сайхан бөх үзээд сууж байгаа нь сайхан харагдаж байсан. энэ цагаан сарын барилдааан сайхан боллоо, энэ жилд атигар тарвага, луйварчид шоронд орж ардын засаг тогтох болно... ард түмний санал бүр төрд хүрдэг тийм сайхан нийгэм удахгүй тогтох болно....
2015-02-19
guravaa:
ene tur ardchilal ylsan yumuu ali esvel man yumuu demjigch bidniig homorgolj halj bna.ydadaa uur namd ylagdsan bol yahav gesen
2015-02-19
baychuudiin tsagaan sar yaduuchuudiin har nulims:
mongol gej eruusuu haragdahgui baina. hyatad danjaad esbel manjiin noyod shig l haragdaj baina. tsagaan sar bol malchin tumnii bayar. tsagaan gartnuudiin bayar bish. malchdiinhaa maliin belcheer, aj amidralaa zalguuldag uudam saihan nutag uzesgelent baigaliin gol usnii sab gazriig ard tumnii nuden deer aimshigtaigaar huurch hulhidaj gadniihand beleglechiheed uygaa hiigeed tsagaan sar sar geed tenegteed baigaa hulhi garuud be. ene ih delbeger elbeg deel, ene ih bue bueniihee tsaana garah gesen tansaglal bol mongoliin hugjil bish. uneheer ed nariig unen setgeleesee uzen ydaj baina.
2015-02-19