Мартин Лютер Кинг бол миний мөрөөдлийн дүр

img

АНУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч, уран илтгэгч Мартин Лютер Кингийн тухай өгүүлэх “Selma кино Америкийн кино чартуудад тэргүүлж эхэллээ. Энэхүү киноны гол дүрийг бүтээсэн Их Британийн залуу жүжигчин Дэвид Ойелоуогийн “www.dailymail.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

.

-“Selma” киноны нээлтийн үеэр та “Өнөөдөр би өөрөөрөө бахархаж байна. Би хүүхэд байхаасаа л өнгөт арьстай гэх шалтгаанаар хохирогч болж байсан. Өнөөдөр би өөрийнхөө арьсныхаа өнгөөр ямар их бахархсан гэж бодооч. Яагаад гэвэл Мартин Лютер Кинг өнгөт арьстай хүмүүсийн итгэлийн хаан. Энэ эрхмийн дүрийг бүтээж, XXI зууны Мартин Лютер Кинг болж байгаадаа баяртай байна” гэж хэлсэн. Таны хэлсэн үг, өгүүлбэр бүхэн надад таалагдсан. Дэвид Ойелоуо ухаалаг юм аа гэх бодол төрсөн шүү?

-Би ийм их зүйл ярьсан гэж үү. Гэхдээ таалагдаж байна. Дүрийн шалгаруулалтад тэмцэж, Мартин Лютер Кингийн тухай судлах явцад би өөрийгөө олсон. Би өмнө нь өөрийнхөө төлөө л амьдрах ёстой гэх дүрмээр амьдарсан нэгэн. Миний түрүүвч мөнгөтэй байвал бусад нь надад хамаагүй. Би л өлсөхгүй, даарахгүй байвал бусад хүмүүс оршин тогтох нь надад хамаагүй байсан. Би 20 гаруй жилийн турш ийм л амьдралын дүрмээр амьдарсан. Өөрийгөө өөрчлөгдсөн гэж хэлж байгаадаа бага зэрэг санаа зовж байна. Дэвид Ойелоуо гэх жүжигчин залуу Мартин Лютер Кинг гэх баатрын дүрийг бүтээснээр амиа бодох зан хэрэггүй гэдгийг сэтгэлийнхээ гүн хүртэл ойлгосон. Мартин Лютер Кинг гэх эрхэм бидний төлөө дуугараагүй бол өнөөдөр өнгөт арьстай хүмүүс ямар нөхцөлд амьдарч байгаа нь тааварлашгүй. Хагас зуун жилийн өмнө бид хэн ч биш байсан. Өнөөдөр Мартин Лютер Кингийн хурц үг, дайчин зангийн үр шимээр бид эрх тэгш амьдарч байна.

1

-Мартин Лютер Кингийн дүрийг бүтээхэд юун дээр гол анхаарлаа хандуулав?

-Би энэ эрхэмтэй ганцхан зүйлээрээ л төстэй. Бидний арьсны өнгө адилхан. Миний гадаад төрх түүнтэй адилхан бус. Адилхан бус мөртлөө энэ эрхмийн дүрийг бүтээсэн. Киног үзсэн олон хүн намайг Мартинтай адилхан байна хэмээн магтахад, би хувьдаа их гайхдаг. Би Мартин Лютер Кингийн дүрийг бүтээхэд яриандаа гол анхаарлаа хандуулж, тусгай хичээлд хүртэл хамрагдсан. Бүх хүн ярьдаг мөртлөө, бүгд уран илтгэл тавьж чаддаггүй. 100 хүн адилхан ном уншссан мөртлөө гол утга санааг “тэр байна” гэж нэгэн зэрэг хэлж чаддаггүйтэй адил. Мартин Лютер Кинг бол уран илтгэгч хүн. Тиймээс дүр бүтээх явцдаа яриа болон сэтгэл хөдлөлдөө гол анхаарлаа хандуулж, ажилласан.

1

-Та Британи хүн. Британийн ахуй соёл Америктай төстэй ч зарим нь тэнгэр, газар мэт хол зөрүүтэй байдаг. Америкийн дунд, ахлах сургуулийн сурагчид Мартин Лютер Кингийн илтгэл болон эссэг заавал уншдаг. Харин Британид энэ эрхмийг мэдэх хүн ховор мэт санагддаг. Энэ тухайд?

-Энэ хүний зургийг хараад мэдэхгүй, танихгүй байж болно. Мартин Лютер Кинг жүжигчин биш учир олон хүн мэдэхгүй байж болно. Харин энэ эрхэм уран илтгэгч, өнгөт арьстай хүмүүсийн төлөөлөл, түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн нэгэн. “Надад мөрөөдөл байна” гэх гуравхан үгийг бүгд мэддэг. Энэ энгийн мөртлөө эгэл үгийг ямар учраас хэлсэн, өнөөдрийг хүртэл хамгийн сонсголонтой үгээр тодорсоор байгааг мэдэхгүй байна гэдэг тоогүй хэрэг. АНУ гэлтгүй олон улс энэ эрхмийг андахгүй байх.

1

-Тун удахгүй зохион байгуулагдах 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд “Шилдэг кино” төрөлд “Selma” кино нэр дэвшиж байгаа. Та мөн “Шилдэг эрэгтэй туслах дүр” төрөлд нэр дэвшиж байгаа?

-2012 оны эхээр би хөтлөгч Опра Унфригийн “Опрагийн шоу”-нд оролцож байсан юм. Опра шоуны дараа Мартин Лютер Кингийн тухай кино хийх хүсэлтэйгээ илэрхийлээд, тэр хүний тухай бодитоор үгүйлэх зохиол олдвол намайг гол дүрээрээ сонгохоо хэлсэн. Бид хоёрын уулзалт 10 минут орчим үргэлжсэн ч гайхалтай санаануудыг гаргасан. Дараа нь кино зохиолоо уншихад бид хоёрын ярилцаж гаргасан, санаанууд байсан. “Оскар”-ын шагналаас илүү Опра надад итгэл хүлээлгэсэнд баярлаж байна.

1

-Опра энэ кинонд тоглосон. Хамтран ажиллах ямар байв?

-Гайхалтай байлаа.

1

-Таныг Опра “Энэ киноны зүрх нь Дэвид Ойелоуо байсан. Тэрбээр эхлэхээс төгсгөл хүртэл дүрдээ бүрэн уусч, Мартин Лютер Кингийг өнөөдрийн нийгэмд авчирсан” гэж хэлсэн?

-Тийм гэж үү. Зураг авалтын үеэр ийм үгийг сонсоогүй. Намайг бардам зангаар өөрийгөө чимэх вий дээ хэмээн болгоомжилж энэ сайхан үгийг хэлээгүй байх. Хожимдсон ч гэсэн энэ үгийг сонссондоо таатай байна.

1

-Мартин Лютер Кинг таны мөрөөдлийн дүр үү?

-Тиймээ. Энэ агуу эрхмийн дүрийг бүтээсэн минь нэр төрийн хэрэг.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wooow:
saihan yriltslaga baina
2015-02-20
tsagaan sar:
1hhffgghhuubhhuin
2015-02-19