Нийслэлчүүдийн нарыг угтах ёслол

img

Жил бүрийн Сар шинийн нэгний өглөө нийслэлийн иргэд Тасганы овоон дээр гарч нарандаа мөргөж хүслээ шивнэдэг уламжлалтай. Учир нь Цагаан сарын шинийн нэгэнд уул, овоондоо хүндэтгэл үзүүлэн, идээ будааны дээжээ өргөн эх орон, гэр бүлээ даатгах нь ирж жилдээ их сайн, сайхныг авчирдаг хэмээн үздэг. Цайны дээжээ өргөх ижий, үр хүүхдээ даатган сүсэглэх өвгөд, буурай, уламжлалаа хүндэтгэх залуус овоог гурвантаа тойрч, энгийн иргэд, төрийн цагдаа, бөө, удган гээд сүсэг бишрэлээрээ цугласан хүмүүс тус тусын ёсыг үйлдэж байсан юм.

бйы

Дашрамд дуулгахад, Тасганы овоо нь дээр үед Зөвлөн хошуу гэдэг нэртэй байжээ. Учир нь хүрээнийхэн зааны хошуу шинжтэй гэж шинжээд хэвтэж байгаа заан дэвссэн хошуутай адилтган өгсөн нэр юм. Зааныг догшин хэмээн номхтгох үүднээс үзүүр бэлдэн номхтголын сүм барьсан нь одоогийн Гэсэр сүм юм. Сүүлд нь лам нар овооны орой зулай дээр гарч номын хүчээр “мэтгэлцэх тасаг”  хэмээх зан үйл хийх болсноор “Тасганы овоо” гэж нэрлэх болжээ.

б

ый

П.Наран

Гэрэл зургийг Б.Дэрмээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
uryd ikh buteen baiguulaltyn yed uum yum lav medekhgyi ikh l zavtai baina daa nar mandagaaraa l mandana onoodor margaash
2015-02-22
sain hvv:
yan daa medeh ym daanch alga da hymral geed shvteh esoo orhigvi bga nmongol es ymu da
2015-02-21
ineedtei yam:
neg l ih elbeger delbeg unetei deel numursun, tegeed tolgoid n uy ch baihgui humuus boljee.
2015-02-20
сэтгэлийн муйхарлал:
ямар тэнэг юм бэ. монголчууд бүгд хий хоосон шүтлэг бишрэлд автаж таг сохоржээ. одоо бүр лалууд шиг мөргөлийн цагтай болмоор юм. юм хийнгүүтээ гэнэт бөгсөө харуулж сунадаг.
2015-02-20
зочин:
нар мандадгаараа мандсаар л байна.харин монголчууд хэзээ сайхан амьдрах вээ.уих ыг байгалийн баялаг зардаг зах гэж бодоод хоорондоо зарж гадныханд зарж үрээд байгаа хүмүүсээ дэг журманд оруулахгүй бол монголд нар мандахаа болиод хятадын нар мандаж ч магадгүйг сайханбилэг нэгэнтээ зарлаа давсан биздээ
2015-02-19
zochin:
iim ulamjlaltai bolood baigaa bol ene tasganii oboogoo uud ny tataad tohijuulaad abaach. yamar ch emh zambaraagui mashin hunii buugnurul haragdaj baina.
2015-02-19