“Шаардлагынхаа хариуг л хүлээж байна шүү дээ"
Босоо хөх Монгол ТББ, Сэлэнгэ аймгийн иргэд хамтран "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийг өрнүүлэн энэ сарын 9-ний өдөр Хэлмэгдэгсэдийн хөшөөний өмнө суулт зарлаж, 11-ний өдрөөс өлсгөлөн зарлаад байгаа юм. Тэд Ноён уулаа аварья, урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн ч хариу ирээгүй тул ийнхүү өлсгөлөн зарлаад буй. УИХ-ын чуулганаар өчигдөр Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахыг гишүүд дэмжсэн юм. Тиймээс өлсгөлөн зарлаж буй иргэд өлсгөлөнгөө зогсоох боломжгүй гэдгээ мэдэгджээ.
ый
Өнөөдөр өглөө хүн бүр сар шинийн золголтоо хийгээд завгүй байсан бол өлсгөлөн зарлаж буй иргэд Хэлмэгдэгсэдийн хөшөөний дэргэд энэ өдрийг угтлаа. Ингээд "Босоо Хөх Монгол" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга П.Шинжээравдантай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
ы
-Өлсгөлөн зарлаад 190 цаг болчихлоо. Биеийн байдал гайгүй юу. Өчигдөр УИХ-ын 2014 оны намрын чуулганы хаалтыг хийхийн өмнө “Урт нэртэй хууль” –ийг баталчихлаа шүү дээ. Та бүхэн одоо цаашид яах вэ?
-Тэглээ тэглээ. Энэ асуудалд арай өөр арга хэмжээ авах болов уу гэж найдаж байсан чинь талаар боллоо. Гэхдээ монголын ард түмэн ямар төр засагтай байгаа юм бэ гэдгээ харлаа шүү дээ. Хамгийн гол нь энэ урт нэртэй хууль батлагдсан ч гэсэн монголын ард түмэн сэрж байгаа байх. Энэ хаврын иргэний хувьсгалын гал ассан байх. Тиймээс бид ялалт хийлээ гэж бодож байна. Ямар ч байсан энэ УИХ, Төр засгийг барьж байгаа эрхмүүдэд сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлмээр байна.
ы
Энэ тэмцлийг зогсоож болохгүй. Энэ тэмцэл гүнзгийрээд цаашаа үргэлжлээд, ард түмэн цааш нь залгаад явах байх. Баяр наадамтай зэрэгцээд бүх хүмүүсийн анхаарал бууз, ууцруугаа яваад энэ асуудлыг анзаарсангүй бололто. Миний ард түмэн хойшдоо нэг жилийн цагаан сар чухал юм уу, нийтэд үлдэх уул ус, газар нутаг нь үнэтэй байна уу гэдгийг ухаарах байлгүй дээ. Одоо гэхдээ бүх ард түмэн сэрээд эхэлсэн. Газар нутаг уул усныхаа төлөө бүх нийтээрэ тэмцэх ёстой гэдгийг мэдэрсэн болов уу. Тэрнээс биш бидний энэ шинийн нэгний өдөр ингээд хэвтэж байгаадаа ч гол нь биш юм.
й
-Өчигдөр УИХ-ын гишүүн ДАрвин ирсэн гэж байсан. Ирж уулзахдаа юу гэсэн юм бэ?
-Хувь хүнийхээ зүгээс ирлээ л гэсэн. Одоо энэ өлсгөлөнгөө зогсочихвол яасан юм бэ. Та нарын дунд настай намбатай хүн байна. Уржигдар Ноён Уулыг төрийн тусгай хамгаалалтад авчихсан шүү дээ гэж хэлсэн. Хүүхэд хуурч байгаа биш. Зүгээр санал оруулсанаа л тэгж хэлж байна. Одоо бид нар энэ байшинд байгаа хүмүүсийн башир арганд хууртахаасаа өнгөрсөн. Ард олон, нийгэм нь ийм байхад улс орноо зарж байгаа хүмүүс, цагаан сараа хийгээд, баяр цэнгэл хөөгөөд явж байгаа нь хожим ард түмнийхээ дунд мянган гутамшиг болж байгаагаа хэзээ нэгэн цагт мэдрэх байх даа.
йы
-Өөр та нар дээр хэн, хэн ирэв?
-Өчигдөр ЗГХЭГ-ын дэд дарга н.Сайнбилэг гэдэг хүн ирсэн. Уул уурхайн яаманд явуулсан бичгийн хариуг авч ирлээ гэсэн. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад л шаардлага хүргүүлсэн. Өдөр нь Уул уурхайн яамны мэргэжилтэн хоёр цагдаагаар хамгаалуулж, бичлэг хийсээр ирсэн. Бид шаардлагынхаа хариуг уул уурхайн яамнаас авахгүй ээ. Уул уурхайн яаманд бичиг өгөөгүй. Өгсөн бол албан хаягаараа өгөөд авчихна.
й
-Хамгаалалт хэр байна цагдаа нар тараах оролдлого хийж байна уу?
-Биднийг чинь аль болох л тараачих гээд байгаа шүү дээ. Гэхдээ хууль эрх үүйн үүднээс шаадлагатай бичиг баримтаа авчихсан, төр засгийнхаа удирдлагуудад өгсөн шаардлагынхаа хариуг л хүлээж байгаа хүмүүс шүү дээ. Бид нарт хариу өгөөд тодорхой хэлцэлд хүрчихвэл юу гэж ингээд сууж байхав. Даанч өөрсдөө биднээс бултаад хариу өгөхгүй байна.
ы
СЭТГЭГДЭЛ БИЧИХ