Наоми Кэмбелл: Би үнэ цэнэтэй нэгэн

img

Загварын ертөнцөд “Хар сувд” хэмээгддэг Наоми Кэмбеллийн “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

.

-Энэ өдрийн мэнд хүргэе. Таны эхлүүлсэн “Fashion For Relief” төсөл амжилттай хэрэгжээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Та Баруун Африкт хурдацтай тархаж буй эболаг зогсоохыг уриалж, дуу хоолойгоо энэ төслөөр дамжуулан хүргэх болсон. Олонд танигдаагүй загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг зах зээлийн ханшнаас өндөр үнээр борлуулж, ашгаа ДЭМБ-д хандивлаж байгаа?

-Тиймээ. Өнгөрсөн жил эбола гэх үхэл таригч вирусийн улмаас олон хүн амиа алдсан. Олон улс бүхий л чадлаараа Баруун Африкт хандив өргөж буй ч эболаг зогсоох эм тариа гаргаж чадаагүй байна. Би энэ бүхнийг хараад сууж чадаагүй учир өөрийнхөө дуу хоолойг олонд хүргэж, маш хөгжилтэй аргаар мөнгө босгох, хандив цуглуулахаар шийдсэн. Нэг үгээр мэргэжлээ худалдаж, мөнгө цуглуулсан гэсэн үг. Тайзан дээр алхаж буй намайг хараад урам авдаг хүмүүс “Fashion For Relief”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй шоуны тасалбарыг аваад дуртай зүйлээ үзэхээс гадна таны худалдаж авсан 100, 200 доллар шууд ДЭМБ-ын дансанд орж, эболагийн эсрэг бэлдмэл гаргахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Таны мөнгийг хэрэггүй зүйлд үрээгүй учир энэ төсөл амжилттай хэрэгжиж байгаа байх.

1

-Яагаад эболагийн эсрэг нэгдэхээр болсон юм?

-Уйтгар гунигийг аз жаргал, инээд хөөр ялан дийлдэг. Эбола вирусыг хүртэл бид эв санааны хүчээр дийлэхийг хүсч байна.

1

-Fashion For Relief” төслийн хүрээн та 20 гаруй загварын шоуг зохион байгуулсан. Шоунаас олсон мөнгө ДЭМБ-ын дансанд орж байгаа ч нэр хүнд нь тань дээр төвлөрч буй. “Наоми Кэмбелл эболагийн эсрэг нэгдлээ” гэх мэдээний дараа олон хүн буруутгасан.

-Тиймээ. “Наоми Кэмбелл хэзээ сахиусан тэнгэр болчихвоо” гэх үгийг хүртэл сонссон. Нэр хүндэд минь халдсан мэдээ, нийтлэл болгонд би зоригжиж, “Fashion For Relief”-ийг олон хүнд таниулахыг оролдох болсон.

1

-Саяхан зохион байгуулагдсан загварын шоуны үеэр холливуудын 50 гаруй уран бүтээлч таныг дэмжиж, төсөлд тань биечлэн оролцсон. Та чадсан. Дуучин, жүжигчин хүнийг загварын тайзан дээр алхуулсан?

-Миний эхлүүлсэн ажлыг дэмжиж өгсөн найзууддаа баярлалаа.

1

-Та өөрөөрөө бахархаж байна уу?

-Тиймээ бахархаж байна. Хэзээ өөрийгөө “Наоми Кэмбелл чи сайн байна” гэж урамшуулснаа санахгүй байна.

1

-Энэ төслийн хүрээнд нийтдээ хэдэн долларын хандив цуглуулав?

-Шууд хэлэх боломжгүй байна. Дараа нь дэлгэрэнгүй танилцуулах болно. Үнэнийг хэлэхэд хүмүүс өмнөхөө бодвол илүү уян зөөлөн болсон мэт санагдсан. Миний шоунд оролцсон ихэнх уран бүтээлч олон гуйлгаагүй, шууд л зөвшөөрсөн.

1

-Та яагаад Баруун Африкт туслахаар шийдсэн юм?

Энэ тухай хүн бүхэн мэддэг. Би Африк гаралтай. Эбола вирус олон улсыг заналхийлж байна. Өдөрт хэдэн хүн амиа алдаж, хэдэн хүн халдвар авч байгаа нь тодорхойгүй байна. Хүсээгүй дайны золиос болсон ард түмэнд олон улс тусламжийн гараа байнга сунгадаг. Вирусын халдвар авч, өвчлөхийг хүсээгүй мөртлөө амиа алдаж буй хүмүүсийг харахаас сэтгэл минь их өвдсөн. Тиймээс хариу нэхээгүй тусламж үзүүлэхээр болсон. Би алдар нэрээ өсгөхийг хүсээгүй. Зүгээр л эмэгтэй хүний хувиар энэ бүхнийг хараад сууж чадаагүй. Би дуучин, жүжигчин биш. Би загвар өмсөгч. Та бүхний амийг аврах бэлдмэлийн төлөө би хамгийн чаддаг зүйлээ хийж байна.

1

-Олон сарын турш өдөр бүр өндөр өсгийт өмслөө. Ингэж зовохын оронд шууд л баян бизнесмэнүүдээс тусламж гуйхгүй?

-Дуртай ажлаа хийж байгаа болохоор сайхан байна. Би үнэ цэнэтэй нэгэн. Хэрвээ би баячуудаас мөнгө гуйсан бол тэдэнд эргүүлж тэр мөнгийг нь өгөх болно. Харин миний эхлүүлсэн төсөл “Хариу нэхээгүй өглөг” гэх уриатай.

1

-Хэрвээ таны цуглуулсан мөнгө эбола вирусыг зогсоох тариа, бэлдмэл гаргаж авбал сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэх вэ?

-Баяртай мэдээг сонсоод сэтгэлээ онгойтол уйлах байх. Энэ мэдээг сонсохын тулд уйгагүй ажиллаж, хөдөлмөрлөж байна. “Fashion For Relief”-ийн ард Наоми Кэмбелл ганцаараа зогсоогүй, олон хүн байна. Энэ бол миний гавьяа биш. Би энэ төслийн нүүр царай гэхэд болно.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tenger:
vnexeer xar subd uym. araggvi l elit emegtei. tenger shig bnaa naomii
2015-02-20
дээд үнэ цэнэ гэж юу вэ:
хүний дээд үнэ цэнийг буртаглах санаат хүн чонууд байдаг нь сонин... тэгээд яах хар сувд, шижир алт өөрчлөгдөшгүй үнэт хэвээр үлдэнэ...
2015-02-20
teeee:
sonin huuhen shuu
2015-02-20