Үхэл, амьдралын хооронд хоёрхон км зай байсан

img

74 настай монгол уулчин дэлхийн дээвэр цаст Гималайн ноён оргил Жомолунгмад авирах бэлтгэлээ базааж буй. Тэрбээр цаст Гималайн ноён оргилыг тойрсон 8000 метрээс дээш өндөртэй Мерапека, Лобуче оргилуудад, Казахстан, Киргызстаны хил дээр оршдог 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргил болон эх орныхоо мөнх цаст сарьдагуудад амжилттай авиралт хийсэн, 42 жил уулын спортоор хичээллэж буй туршлагатай тамирчин.бУулын спортын олон улсын хэмжээний мастер, Олон улсын шилдэг уулчин, гавьяат тамирчин Т.Гүррагчаа энэхүү оргилд гарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Хэн ч харсан 74 настай гэж хэлэхээргүй, үнэхээр спорт, биеийн тамирын гайхамшгийг харуулсан энэ ахмад тамирчныг бэлтгэлээ базааж байх үед нь түр саатуулан ярилцснаа хүргэж байна.

1

-За таны бэлтгэл дажгүй биз дээ?

-Өө сайн. Бэлтгэлээ базаагаад л байж байна.

1

-Ирэх замдаа таны уулчин болсон түүхээс яриагаа эхэлье гэж бодож явлаа.

-Би чинь Ховд аймгийн Манхан сумын хүн. Намайг 17-18 настай байх сумынхаа Баясгалант амьдрал нэгдлийн гишүүн байлаа. Тэр үед нэгдлийн хэсэг гишүүн цахилгаан холбооны шонгийн дүнз тэмээгээр чирэх ажил хийлээ. 1961 онд шүү дээ. Нэг өдөр бид ажлаа хийгээд Мөнххайрхан уулын араар явж байтал уулчид хайрханы оргил дээр гарч, том улаан туг хатгачихсан байсан. Харахад сүрдэм гялайсан мөсөн оргил наран гялалзаж, дээрх улаан туг харагдаад сонирхолтой, гайхмаар санагдаж, тэр тугийг очиж үзэх хүсэл хачин их төрж билээ.  ч байсан.  сөн оргил. Цааш яваад эргээд ирсэн чинь уулчид гарчихсан. Түүнээс хоёр жилийн дараа цэргийн албанд ирснээр миний уулчин болох гараа эхэлсэн дээ.

1

-Өөрийн нутгийн ноён оргил, уулчин болох хүсэл эрмэлзэлийг анх төрүүлсэн Мөнххайрхан ууландаа хэзээ авирсан бэ?

-1973 оны намар буюу уулын спортын дөртэй болж эхлээд хэдэн архаг уулчдын хамт хамгийн анх нутгийнхаа Мөнххайрхан ууланд гарсан.  Нэг их цасан шуургатай намрын хүйтэн өдөр. Анх удаа явж буй би юу ч мэдэхгүй, хаагуур нь гардаг юм бол гэж бодоод, нөгөө хэдийгээ дагаад л яваад байсан. Харанхуй манан дунд. Нэг ангал руу ороод биш байна гээд л буцна ингэж явсаар оргилд гарч, туг хатгах суурийг олоод манай зарим уулчин сөгдөөд уйлж байж билээ. Анх уулын оройд гарсан надад бүх юм сонин байсан болохоор юун уйлах манатай, ямар гоё юм бэ гэж гайхан, биширч байсан. Ууланд гарахын учир утга, баяр жаргал, бэрхшээл зовлонг тийнхүү ойлгож, тэрнээс хойш явсаар уулчин болсон доо.

1

-Тухайн үед уулчдын багаж хэрэгсэл ямар байсан бэ?

-Тэр үед багаж хэрэгсэл муутай байсан. Оросын мөсний тах хэрэглэдэг, заримдаа төмөр үзүүртэй цанын таяг тулж ууланд гардаг байлаа. Энэ үед бол музейд тавихаар болсон эд. Хоорондоо биеэ холбодог олсоо нэгнээсээ гуйж хэрэглэдэг нэг тийм л байсан. Харин одоо бол дандаа стандарт багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд хэрэглэж байна. Манай уулчид хэний ч өмнө нүүр улайхааргүй багаж хэрэгсэлтэй, хэний ч урд явах чадалтай, амжилт, чадвар нь дэлхийн уулчдын түвшинд хүрчихсэн шүү дээ. Дэлхийн дээвэр цаст Гималайн ноён оргилд олон уулчин гарч, төрийн далбаагаа мандуулсан.

1

-Тэгэхээр онцлог нь таны нас гэж үү?

-Тиймээ. Манай Г.Өсөхбаяр, н.Гангаамаа, н.Цэвээндаш гээд бүгд Эверестийн оргилд гарсан. Миний нас л чухал болохоос авиралт бол шинэ юм биш.

1

-40 гаруй жил ууланд авирахад амархан байсан нь нэгээхэн үгүй байх. Хамгийн хэцүү, бэрхшээлтэй авиралтыг хаана хийж байв.

-Казахстан, Киргизийн хил дээр орших 7000 гаруй метрийн өндөртэй Хан тэнгэр уулын оргилд гарсан авиралтыг хэлнэ. Манай нутгийн алдартай уулчдын нэг Ч.Ганболд бид хоёр авирсан. Тэр авиралтыг манай Уулчдын холбооны дарга н.Берденбенк зохион байгуулж байсан юм. Ч.Ганболдын бэлтгэл жаахан дутуу байсан учраас 6200-300 метрт явахаа болилоо. Хан тэнгэр, Чапаев гээд хоёр уулын дундуур авирдаг юм. Биднийг явахад тэнд олон уулчин нойрсож байгаа. Мөс нураад л сураггүй алга болчихдог. Та хоёр болгоомжтой яваарай гэж хэлсэн. Уг нь тэнд хонохгүй гэж бодсон ч ядраад, буян заяа мэдэг гээд л хоносон. Маргааш нь хамтрагч маань явахгүй болохоор ойр зуурын хоол унд өгөөд үлдээсэн. Дээшилж яваад эргээд харахаар торойж харлаад л араас яваад байх. Бас л хүний тэсвэр тэвчээр, эр зориг шалгадаг спорт шүү дээ. Ингэж явсаар Авран хянах албаны хоёр хүнтэй таарч, Ч.Ганболдыгоо доороос авчруулахаар болсон. Би тэдний мөсөн байшинд түр амсхийж, борцтой шөл хийж уугаад, хамтрагчдаа захиа бичиж үлдээгээд зорьсон зорилгоо биелүүлж, авиралтаа дуусгахаар гарсан.

1

-Мөн их зориг оо?

-Уулчин зорьсондоо хүрч, уулын оргилд гарахаар л тэмүүлдэг. Наймдугаар сарын 23-ны цасан шуургатай хүйтэн өдөр байсан. Уул хаах цаг болчихсон. Гэхдээ дээр Солонгос, Чехийн уулчид байгаа. Би 17:30 цаг болж байхад түр амрах мөсөн байшингаас гарч, Хан тэнгэр уулын наагуур харагдах сэтэрхий дээр гараад ирсэн чинь мөс хугарвал хаана хүрэх нь үл мэдэгдэх ёроолгүй мөсөн эрэг. Тэгээд мөсний тахны мөр дагахад олс тавьчихсан  байна. Тэнд гацчихаж байгаа юм. Норсон гахай ширэн гутал хөлдөж эхлэхэд яаж үхэхгүйгээр хонох вэ гэдэг бодол л толгойд эргэлдэнэ. Мөсөн дунд суугаад байвал хөшөөд хөлдөж үхнэ, хурдан явбал хөлс дотогшоо цохигдоод үхнэ. Харин олсноосоо бариад хөдлөөд байвал амьд байна байх. Ингэж явсаар 6800 метрт байх жижиг майханд очиж чадвал яав ч үхэхгүй хононо гэдэг сонголт тулгарч байгаа юм. Би үхлээс зугтааж, явсаар 6800 метрийн өндөрт байх майханд ирж, Солонгосын уулчидтай амьд хонолоо. Маргааш өглөө нь цааш явсаар өдөр 13:30 цагт Хан тэнгэрт гарсан. Хүн хамгийн түрүүнд хамт яваа нөхрөө л боддог. Хан тэнгэрийн ноён оргилд авирчихаад “Би гарчихсан шүү Ганболд оо” гээд л уйлсан. Харин доор Монголын нэг уулчин зам үзээд ирье гээд оргоод алга болчихсон, тэр хүн үхчихлээ гээд эрэл хайгуул болж байсан гэсэн. Тээр доор том гал асаад, хүмүүс орилолдоод л байж билээ.

1

Олон улсын шилдэг уулчин алдрыг хүртсэн 850 дахь хүн

1

-Үхлээс зугтаж, 6800 метр рүү тэмүүлэхдээ хэдэн метр замыг туулсан юм бэ?

-Би 17:30 цагаас шөнийн 01:30 цаг хүртэл хөлдөж үхэхгүйн тулд олсноос зүүгдэж авирсан. Харин 6800 метр буюу миний аврагдах цэг хүртэл 2 км л газар байсан.

1

-Та зоригтой хүн юм аа.

-Би ер нь юмнаас айдаггүй хүн л дээ. Хэнтий нуруу, Алтай нуруунд явахдаа хаана хамаагүй нэг газар очоод унтчихдаг. Харин Асралтад хонохоос жаахан айдаг юм. Нөгөө баавгай золиг шөнөөр хүрээд ирвэл тэгээд дуусна шүү дээ.

1

-Энэ авиралтын дараа та олон улсын шилдэг уулчин болсон гэсэн байх аа. Харин хэзээ гавьяат тамирчин болсон юм бэ?

-Тэгсэн /инээв/. Хан тэнгэрт гараад олон улсын шилдэг уулчин алдрыг хүртсэн 850 дахь уулчин болсон. Би чинь 1980 онд спортын мастер, 1984 онд ОУХМ болж, 2008 онд МУГТ цол тэмдгээр шагнагдсан.

1

-Зорьсондоо хүрч уулын оргилд гарсны дараа юу бодогддог юм бэ?

-Яг оргил дээр гарчихаад Төрийн далбаагаа мандуулах тэр үед үр хүүхэд, гэр бүл, ах дүү гэсэн аминч бодол бодогдоггүй юм. Эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулсан хүний нулимс гардаг юм шүү дээ.

1

-Энэ насандаа холын аянд гарах гэхээр гэр бүлийхэн тань хэрхэн хүлээж авч байна.

-Би чинь олон жил авирсан болохоор манайхан тоохгүй болчихсон. 42 жил ууланд авирлаа шүү дээ. Манай хүүхдүүд аав чадна. Та болгоомжтой яваарай гэдэг.

1

-Үнэндээ таныг 74 настай гэж харахааргүй юм.

-Намайг манай Манхан сумынхан мэднэ дээ /инээв/. Би ах дүү арвуулаа. Айлын хоёр дахь хүүхэд. Нас бол зүгээр тоо. Энэ спортын ачаар би эрүүл, саруул, өдий зэрэгтэй явна. Хөл, гар өвчингүй, даралт тогтмол, биеийн өндөр, жин хэвийн гээд л. Бэлтгэлээ хийж, гүйлтэнд орохдоо жингээ нэлээн хасна.

1

-Та юу гэж мөрөөддөг вэ?

-Би спорт гэдэг юмаар амьдарч яваа хүн. Энүүгээрээ маш сайхан амжилт, түүхийг бүтээх.

1

-Мэдээж цаашдын авиралтаа төлөвлөсөн, бодсон зүйл байгаа байх.

-Дэлхийд Эверестээс өндөр цэг байхгүй ч огт хүн гараагүй К2 хэмээх уул бий. Тэр надад бодогдож л байдаг. Уулчдын ДАШТ-д оролцоно гэсэн бодол бас бий шүү.

1

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tseee:
ta aguu hun bn bid taniar baharhaj bn amjilt husee
2015-02-21
munkhuu:
gaihaltai ! hun zorison zorilgotoi, tuundee hureh temuuleltei bol hedehn nastai ch bai hiij chadna. tnaar baharhaj baina, ah aa zorisondoo zaaval hureerei
2015-02-21
banhar:
nas bol too gedeg . saihan ah baina
2015-02-21
xovor khun:
iim 1 khun 76d oruulchih uymsan.....khun heregtei bna
2015-02-20
zorigoo:
tanaar baharhaj baina shuu ahaa.
2015-02-20
mongol:
ert ued mongol baatar janjinuud iim l humuus bsh bolood delhiig ezelj yvsan ni oilgomjtoi. saihan hun yuma
2015-02-20
zochin:
mundag hun bna
2015-02-20
zochin:
gurragchaa gyaid amjilt husie!.
2015-02-20
amjilt:
amjilt xusie
2015-02-20