Колин Фөрт: Даруухан байхыг илүүд үздэг
Жүжигчин Колин Фөртийн “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр 2012 онд “Хааны үг” киногоор “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн юм.
.
-Өнгөрсөн жил жүжигчин Николь Кидмантай хоёр ч уран бүтээлд хамтран ажилласан байхаа?
-Тиймээ. “Railway Man”, “Before I Go to Sleep” кинонд хамтран тоглосон. Никольтай хамтран тоглох нэр төрийн хэрэг байлаа. Дуртай уран бүтээлчтэйгээ хамтран кинонд хамт тоглох бүх жүжигчдийн мөрөөдөл. Би мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна. 1990 оноос эхлэн Никольтой хамтран кинонд тоглохыг хүсдэг байсан. Энэ мөрөөдөл 20 гаруй жилийн дараа биелсэнд таатай байна. “Before I Go to Sleep” киноны зураг авалтын үеэр Николь надад гайхалтай үг хэлсэн. Николь хүртэл надтай хамт кинонд тоглохыг хүсдэг байсан гэсэн.
1
-Энэ мэдээг сонсоод ямар байв?
-Мэдээж хэрэг гайхалтай байсан. Николийн хэлсэн үг долоо хоног бодлоос минь гараагүй. Би хэсэгхэн хугацаанд өөрийгөө “муугүй уран бүтээлч юм аа” гэх бодолтой болсон.
1
-Таны нэр болон тоглосон уран бүтээлийг үзэгчид андахгүй. Алдар нэр, тоглосон уран бүтээл нь арвин мөртлөө өнөөдрийг хүртэл “Оскар” хүртээгүй олон уран бүтээл бий. Та “Хааны үг” кины Албэртийн дүрээр “Оскар”-ын эзэн болсон.
-Намайг магтсанд баярлалаа. Таны хэлсэн үг Николийн үг мэт сэтгэлийг минд догдлуулж байна. 10 хоног бодлоос минь гарахгүй байх. Гэхдээ би даруухан байхыг илүүд үздэг. Өөрийгөө магтах, баатар мэт цоллох дургүй.
1
-Та хариулт бүртээ Николь Кидманы нэрийг дурсч байна. Бодит амьдрал дээр та хоёр хэр найзууд вэ. Найзын хувиар хоёулхнаа хоол идсэн тохиолдол бий юу?
-Бид хоёр нөхөрлөөд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хэд хэдэн удаа уулзсан. Таны хариултад тийм гэж хариулья.
1
-Кино чартуудаар тэргүүлээд буй “Paddington” баавгай киноны гол дүрийг Паддингтон баавгайд дуу оруулсан. Анх удаагаа хүүхэлдэйн баатарт дуу оруулах ямар байв?
-Их хэцүү байсан. Тэр баавгайд дуу оруулах явцад олон саад бэрхшээлтэй нүүр тулсан. Гэхдээ хүүхдүүд минь миний дуу хоолой таалагдсан гэсэн. Эхнэр минь хүртэл “Сайн байна” гэж магтсан.
1
-Саяхан алдартнуудын гудамжинд байрлах “Колин Фөрт од”-ныхоо дэргэд авахуулсан зургаа твиттертээ байрлуулсан харагдсан?
-Тиймээ. 2011 оны нэгдүгээр сарын 13-нд алдарын одтой болсон. 2429 дэх одын эзэн болсон.
1-Холливуудын алдартнуудаас хэнтэй нь нөхөрлөдөг вэ?
-Брэд, Жолитой найзууд. Бидний нөхөрлөл бат бөх гэхэд болно.
1-Тоглосон уран бүтээлээ хэр үздэг вэ. Хамгийн их үзэх дуртай кино?
-Би тоглосон бүх уран бүтээлдээ хайртай. Кинонууд минь миний хувьд амжилт, үр хүүхдээс минь дутахааргүй үнэ цэнэтэй зүйлс. Үзэх бүрдээ инээдэг ганц кино бол “Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” кино. Би энэ кинонд тоглоогүй байсан ч жинхэнэ үзэгч, фанат нь байх байсан. Зохиол нь өвөрмөц болохоор үзэгчдийг жинхэнэ утгаар нь байлдан дагуулсан.
1-Би кинонд их дуртай. Та энэ кинонд Марк Дарисигийн дүрийг бүтээсэн. Таны тоглосон дүрүүд ихэвчлэн “төв” байдаг. Ямар дүр бүтээхийг хүсдэг. Мөрөөдлийн дүр?
-Мөрөөдлийн дүр. Сайн мэдэхгүй байна. Найруулагчдын өгсөн дүр бүхэн минь миний хувьд мөрөөдлийн дүр.
1 Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ