Хөвсгөлд мөсний баяр болно
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хөвсгөл-Хөх нуурын орон” мөсний баяр энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Мөсний баяр гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болно. Энэ баярыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулахын тулд мөсөн сийлбэрийн уралдаан зохион байгуулах юм байна. Мөсний баярын үеэр морин чарга, нохой чарга, цааны уралдаанаас гадна мөсөн дээрх сур харвааны тэмцээн болох ажээ. Энэ тэмцээнийг зохион байгуулснаар аялал жуулчлал зуны улирлаар хязгаарлагдахгүй
f
Мөсөн сийлбэрийн уралдааны талаар зохион байгуулагч Dazzler Design компанийн захирал Ц.Мөнх-Эрдэнэээс тодрууллаа.
f
-Үндэсний мөсөн сийлбэрийн уралдааны онцлог нь юу вэ?
-Үндэсний мөсөн сийлбэрийн уралдаан Монголд анх удаагаа зохион байгуулагдаж байна. Сүүлийн найман жилийн хугацаанд Монголын сийлбэрчид олон улсын мөсөн сийлбэрийн уралдаанд амжилттай оролцож ирсэн. Энэ удаад Монголдоо зохион байгуулагдах гэж байгаа нь сайхан хэрэг. Тэмцээн гуравдугаар сарын 1-3-ны хооронд үргэлжилнэ. Хоёр тонн орчим мөсөөр хоёр уран бүтээлч гурав хоногийн хугацаанд бүтээлээ хийх ёстой.
s
-Уран бүтээлчид бүтээлээ ямар сэдвийн дор хийх вэ?
-Тэмцээний ерөнхий сэдэв “Хөвсгөлийн бахархал”. Одоогийн байдлаар 21 аймгийн уран бүтээлчдээс сонгон шалгаруулалт явагдаад 80 орчим хүн бүртгэгдээд байна.
sa
-Тэмцээний шагналын сангийн тухайд?
-Нэгдүгээр байрт таван сая төгрөг, цом, хоёрдугаар байрт гурван сая төгрөг цом, гуравдугаар байрт хоёр сая төгрөг цомны шагналтай байгаа.
a
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ