Фонда нууцаасаа хуваалцав
“Хөгширдөггүй хатагтай” гэгддэг холливуудын нэрт жүжигчин Жане Фонда “Dujour’s” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өдгөө 77 настай жүжигчин хөгширдөггүй нууцаа сэтгүүлийн уншигчидтай хуваалцсан байна. Тэрбээр “Наснаасаа залуу харагдахын тулд өдөрт 4-5 литр буцалсан хүйтэн ус уух хэрэгтэй” гэж хэлжээ.
1
Фонда “Намайг олон хүн сайхан харагддаг гэж магтдаг. Сайн санахгүй байна. 2000 оны эхээр нөхөр минь “Өөрөөсөө ичиж байна шүү. Чи минь ийм сайхан, үзэсгэлэнтэй байхад би гэдэг хүн аль хэдийнэ өвөө болчихжээ. Хайрт минь өнөөдөр байгаа шигээ үзэсгэлэнтэй байхыг хүсч байна. Өдөр бүр чамаараа гоёмоор байна” гэсэн. Энэ үгийг сонсоод л би хөгширч болно, гэхдээ үзэсгэлэнтэй, залуухан харагддаг эмээ болохыг зорьсон. Тиймээс л устай нөхөрлөж, өнөөдрийн Жане Фондаг бүтээсэн” гэж ярьжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ