Д.Ганхуяг Монголоо шинэчилнэ
Ардчилсан хүчний холбооны дэргэд "Монголоо шинэчилье" клуб байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус клубыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь сонгогджээ. “Монголоо шинэчилье” клуб нь бүтээлч монгол хүнийг дэмжиж, монголын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, чинээлэг ардчилсан нийгмийг бий болгох зорилготой аж. Энэхүү клубын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан, Уул уурхайн сайд Р.Жигжид, Ардчилсан хүчний холбооны гишүүд дэмжигчид оролцлоо.
б
Дээрх арга хэмээний үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Бүтээлч монгол хүнээ дэмжье”, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Консерватив үзлийн тухай”, “Монголоо шинэчилье” клубын гишүүн Н.Энхбаяр “Судалгааны арга зүй, зохион байгуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Бүтээлч монгол хүнээ дэмжье” илтгэлдээ “Бидэнд хурдацтай тогтвортой хөгжихийн тулд Хөгжлийн Урт хугацааны бодлого, түүний тогтвортой хэрэгжих эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ бодлогоо богино, дунд, хугацаанд сайжруулж явах зайлшгүй шаардлагатай байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсын хөгжлийн бодлогын хэрэгжих хугацаа улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийн хугацаатай тэнцүү, эсхүл ихэнх тохиолдолд тухайн Засгийн газрын насжилтын хугацаагаар хэмжигдэж ирсэн. Сүүлийн 25 жилд нэг засгийн газрын дундаж насжилт ердөө 2 жил байсан байна. Урт хугацааны хөгжлийн бодлогогүй, бодлого нь 2 жилийн дотор савлан өөчлөгдөж ирсэн нь тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Иймд хөгжлийн дунд хугацааны бодлогыг 5 жилээр, урт хугацааны бодлогыг 10-аас доошгүй жилээр төлөвлөж, богино, дунд хугацаанд улс төрийн зорилгоор огцом өөрчлөхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
ө
Бид цаашид иргэн бүрийн, өрх бүрийн, аж ахуйн нэгж бүрийн хөдөлмөрийн бүтээмж буюу баялаг бүтээх үйл ажиллагаа Монгол улсын хөгжлийн түлхүүр гэдэгт эргэлзэхгүй урагшлах хэрэгтэй юм. Иймд төр засаг ч иргэд ч Баялаг бүтээгчдээ, тухайлбал "Бүтээлч Монгол Хүнээ Дэмжье" гэж уриалах байна. Бүтээлч Монгол иргэд харилцан бие биенээ дэмжсэнээр л дундаж орлоготой иргэд нь цонхилсон чинээлэг ардчилсан нийгмийг цогцлоох болно” гэлээ.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ