Спикер Японыг зорино
УИХ-ын дарга З.Энхболд маргааш Япон улсыг зорино. Тэрбээр хоёрдугаар сарын 23-27-ний хооронд Япон улсад албан ёсны айлчлал хийх юм. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уулзалт хийж, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхана.
Сар шинийн өмнөхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад ажлын айлчлал хийж, тус улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй хэлэлцээ хийн, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улсын хоорондын хэлэлцээрийг байгуулсан билээ. Харин намрын чуулган хаалтаа хийхийн өмнө УИХ-аас Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улсын хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан юм.
ө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ