“Оскар 2015” эхэллээ
АНУ-ын Лос Анжелес хотын Долби театрт дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг 87 дахь удаагийн “Оскар 2015” ёсоор эхэллээ. Энэ удаагийн наадамд холливуудын 100 гаруй алдартан шилдгийн төлөө өрсөлдөж буй. Яг одоо улаан хивсний ёслол болж буй тухай “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
1
Америкийн кино академийн дээд шагнал болох “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг энэ сарын 15-нд Беверли Хилсс дэх “Самуэл Голдвин” театрт тодруулсан бөгөөд энэ удаагийн наадамд нийт 323 кино өрсөлджээ. “Оскар”-ын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг кино” төрөлд “Хүн шувуу”, “Америкийн мэргэн бууч”, “Хүүхэд нас”, “Хуурмаг тоглоом”, “Гранд будапешт зочид буудал”, “Сэлма”, “Бүхнийг нэгтгэх онол”, “Гоёо” зэрэг найман кино нэр дэвшжээ.
Энэ жилийн “Оскар”-ыг хөтлөгч Нил Патрик Харрис хөтлөх билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ