УИХ-ын дарга Японыг зорилоо
УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас мордлоо. Тэрбээр Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд айлчилжбайгаа юм.
ө
УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уулзалт хийж, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхана.
ө
Мөн айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд К.Нишикава болон “Иточү фүүдс” компанийн удирдлага, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны /КЭЙДАНРЭН/ удирдлага, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ Ерөнхийлөгч Х.Ватанабэ, ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч А.Танака, Гүнма мужийн удирдлагууд бараалхах аж.
ө
Түүнчлэн айлчлалын үеэр спикер З.Энхболд Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвд зочилон гидропоникийн үйлдвэр үзэж сонирхоно. Мөн Японы Шинжлэх ухааны ордон болон Токио хот дахь Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимд зочилж, Тоёота компанийн удирдлагатай уулзаж, устөрөгчөөр ажилладаг “Мирай” машин болон тус машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцтай танилцахаар төлөвлөжээ.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ