Хүүхдүүдийг хэт даврагч болгожээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл АНУ, Их Британи зэрэг
холбоотон орнуудад хандаж, өөрсдийг нь тайван орхихыг сануулсан видео бичлэгийг
олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нийт 10 минут үргэлжлэх
видео бичлэгт 4-7 насны хөвгүүдийг хэрхэн хэт даврагч болгон бэлдэж буйгаа
гаргажээ.
Жош Жихади гэх хэт даврагч “Та нар бидний эзэмшилд байгаа байгууламж, обьектуудыг эзэлж, хэдэн ч хэт даврагчийг устгаж болно. Энэ бүхнээс бид айхгүй байна. Бидний үргэлжлэл “Халифын вант улс”-ын шинэ эздийг танилцуулж байна. Энэ хүүхдүүд өнөөдрөөс эхэлж, та нарын эсрэг тулалдах болно. Биднийг үл тоосны хариуд, та нар үхэх ёстой” гэж хэлжээ.
Барьцаанд байгаа Их Британийн сэтгүүлч Жон Кантли өнгөрсөн сарын эхээр “Бага насны хөвгүүдийг хэт даврагч болгон бэлддэг 10 гаруй сургууль Ирак, Сири улсад бий. Нийтдээ 200 гаруй хүүхэд тэдний барьцаанд байгаа” гэж мэдээлжээ. Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “Хэт даврагчдын нас залуужих тусам олон улсад халтай” хэмээн ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ