Хүйтний улмаас 28 хүн амиа алджээ

img

АНУ-ын ихэнх нутагт огцом хүйтэрч, цасан шуурга шуурсны улмаас 28 хүн зуурдаар нас барсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь осгож нас барьжээ. Тус улсын зүүн мужуудад их хэмжээний цас орж, гудамж, талбай бүхэлдээ цасанд хучигдаад байна. Онцгой байдлын аврагчид хальтиргаа болон цасан шуургаас болж хүрч чадахгүй байгаа бүс нутгуудад 100 мянга гаруй иргэн хүндхэн нөхцөлд амьдарч буйг Засгийн газраас мэдээлжээ.


“AFP”агентлаг “Теннеси мужийн 27 мянган иргэн цахилгаангүй 10 хонож байна” гэж мэдээлжээ. “Хүйтний эрч энэ сарыг дуустал сулрахгүй” гэж Цаг агаарын хүрээлэнгээс сануулсан байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ