Зам тээврийн осолд 12 хүүхэд өртжээ

img

Сар шинийн баяраар замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүний хэрээр авто замын ослын тоо ч нэмэгддэг байна. Өмнөх жилүүдийн адил энэ жилийн цагаан сарын баяраар ч замын ослын тоо нэмэгджээ. Үүний дотор хүүхдүүд осолд өртөх тохиолдол эрс нэмэгдсэн байна.

Тодруулбал, шинийн 1-2-ны өдрүүдэд нийт 12 хүүхэд авто замын осолд өртжээ.

Хүнд, хөнгөн байдлаар бэртсэн хүүхдүүдийн найм нь эцэг, эхтэйгээ хамт машинтай явж байсан байна.

Б.Дэжид  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ