“Гэр бүл 2015” тэмцээн болно
Шатарчин гэр бүлүүдийн дунд зохиогддог “Гэр бүл 2015” тэмцээн энэ сарын 28-наас гуравдугаар сарын 1-ний хооронд Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр болох гэж байна. Энэхүү тэмцээнд оролцогч багууд хоёр хүний бүрэлдэхүүнтэй (өвөө/эмээ, аав/ээж, ах/эгч, хүү/охин, дүү, ач, зээ/ байх бөгөөд багийн нэг гишүүн нь 18-аас доош насны нэгэн байх юм. Тэмцээн швейцарь системээр долоон өрөг явагдаж, эхний таван байр эзэлсэн багууд мөнгөн шагнал хүртэх аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ