ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийн ялыг хөнгөрүүлжээ
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тэргүүтэй тус газрын удирдлагуудын хэргийг шүүх хурал Улсын дээд шүүхэд энэ сарын 18-нд болж тэдэнд оноосон ялыг хөнгөрүүлж, суллажээ.
Тодруулбал, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд оноосон 6.6 жилийн ялыг хөнгөрүүлж 14 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Мөн ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат, “Электрон системс” компанийн дарга М.Батболд нарт оноосон ялыг мөн 14 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилжээ.
Харин тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ