Ойн түймрийг бүрэн унтраажээ
Сар шинийн баярын өмнөх битүүний өдөр буюу энэ сарын 18 -ны өдөр 09.02 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Төр хурхын амны 30 дугаар цэгийн орчим ойн түймэр гарлаа гэсэн дуудлага ирсэн байна.
ы
Дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах ангийн нийт 13 албан хаагч, нэг автомашинтай, Богд хан уулын хамгаалалтын газрын байгаль хамгаалагч 17 хүн, гурван техник, нийт 30 хүн, дөрвөн автомашинтайгаар ажиллаж нэг га орчим талбайд асаж байсан галыг 20:45 цагт бүрэн унтрааж Богд хан уулын захиргаанд хүлээлгэн өгчээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ