Цагаачлалын хуулиа чангатгахаа мэдэгдэв
Австралийн Ерөнхий сайд Тони Эббот “AFP”агентлагт
ярихдаа “Аюулгүйн байдлын үүднээс ирэх сараас эхлэн цагаачлалын хуулиа чангатгахаар боллоо” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн оны төгсгөлд Иранаас цагаачлан ирсэн Ман Харон Монис гэгч Сидней
хотноо байрлах “Lindt” гэх кафег 16
цагийн турш барьцаалсан юм. Мөн энэ оны эхэнд Сиднейн цагдаа нар халдлага
үйлдэхээр төлөвлөж байсан 22-25 насны гурван этгээдийг баривчилсан билээ.
Ерөнхий сайд дахин халдлага гарахаас сэргийлж, цагаачлалын хуулиа чангатгах нь зөв хэмээн үзсэн байна. Тэрбээр “Ман Харон Монисыг Австралийн хилээр нэвтрүүлээгүй байсан бол Сидней хот айдаст автахгүй байсан. Манай улсад халдлага үйлдсэн, халдлага үйлдэхээр төлөвлөсөн бүх этгээд цагаач иргэд” гэж хэлжээ. Тус улсад цагаачилж ирсэн иргэд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд албадлагаар гаргаж, ногоон картыг нь хүчингүй болгох гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ