Цагдаагийн албан хаагчид Төрийн одон медаль хүртлээ
XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярыг угтан цагдаагийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагч нарыг шагнаж урамшуулжээ.
Тодруулбал, Цэргийн гавьяаны одонгоор ЦЕГ-ын Санхүү хангамжийн газрын Санхүү хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Норовын Алтансүх, УБХЦГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Д.Төмөрбаатар, Цэргийн хүндэт медалиар ОНАБХГ-ын хамгаалалтын газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Баатарболд, СХД-ийн 1-р хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Даваасүрэн, ЗБГХТГ-ын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа, БГД-ийн 1-р хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Цэвээн-Очир нарыг шагнасан байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ