Харьков мужид хоёр хүн амиа алджээ
Украины зүүн хязгаарын Харьков мужийн иргэд Ерөнхийлөгч асан Виктор
Янукович огцорсны нэг жилийн ойг тэмдэглэж байхад гэмт этгээдүүд бөмбөг
дэлбэлжээ. Дэлбэрэлтийн үеэр хоёр хүн
амиа алдаж, 10 гаруй хүн гэмтсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Гэрчүүд “Армийнхан
жагсагчдыг тараах үед салан тусгаарлагчид бөмбөг дэлбэлсэн” гэж ярьжээ. Салан
тусгаарлагчид дээрх халдлагатай холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Халдлага болсны дараа Германы Канцлер Ангила Меркель, Ерөнхийлөгч Петр Порошенкотой утсаар ярьжээ. Тэрбээр Минскийн гэрээ өнөөдрийг хүртэл зүүн хязгаарт хэрэгжихгүй байгаад дургүйцлээ илэрхийлж, Порошенког зэмлэсэн байна.
НҮБ-аас “Минскийн буюу “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан гэрээ энэ сарын 15-наас эхлэн Украины зүүн хязгаарт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлснээс өнөөдрийг хүртэл 30 гаруй хүн амиа алдсан” гэж мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ