“The Grand Budapest Hotel” кино гурван “Оскар”-ын эзэн боллоо
Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 87 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар “The Grand Budapest Hotel” кино гурван “Оскар”-ын эзэн болоод байна.
Шилдэг тайз засалт
“The Grand Budapest Hotel” буюу “Гранд Будапешт зочид буудал” кино ялагчаар тодорчээ.
Шилдэг хослон зураглал
“Interstellar” буюу “Одод хооронд” кино “Шилдэг хослон зураглал” төрөлд ялалт байгууллаа.
Шилдэг хүүхэлдэйн кино
“The Boxtrolls” буюу “Хайрцагт тролл” оны шилдэг хүүхэлдэйн киногоор тодорлоо.
Шилдэг тусгай эффикт
Шилдэг тусгай эффикт төрөлд “Captain America: The Winter Soldier” буюу “Ахмад Америк: Өвлийн цэрэг” ялалт байгууллаа.
Шилдэг дууны найруулга
“American Sniper”буюу “Америкийн мэргэн бууч” кино “Оскар”-ын эзэн боллоо.
Шилдэг богино хэмжээний баримтат кино
“Crisis Hotline: Veterans Press 1”буюу “Хямралын дугаар: Ахмадын хэвлэл 1” баримтат кино төрөлд ялалт байгууллаа.
Шилдэг хувцас загвар
“The Grand Budapest Hotel” буюу “Гранд Будапешт зочид буудал” киноны гол болон туслах дүрийн хувцасны загварыг гаргасан Милена Канонеро “Оскар”-ын эзэн болов.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ