Богд ууланд гарсан галыг бүрэн унтраажээ

img

Сар шинийн баярын битүүний өдөр буюу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 09:02 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Төр хурхын амны 30 дугаар цэгийн орчим ойн түймэр гарлаа гэсэн дуудлага Онцгой байдлын  газарт ирсэн байна.

Энэ дагуу шуурхай арга хэмжээ авч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах ангийн нийт 13 албан хаагч, 1 автомашинтай, Богд хан уулын хамгаалалтын газрын байгаль хамгаалагч 17 хүн, 3 техник, нийт 30 хүн, 4 автомашинтайгаар ажиллаж  1 га орчим талбайд асаж байсан галыг 20:45 цагт бүрэн унтрааж Богд хан уулын захиргаанд хүлээлгэн өгч ажиллажээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ