“Травиата” дуурь тайзнаа амилна

img

Хагас зуун жилийн түүхтэй тус театрын уран бүтээлчид 2015 оны тоглолтоо Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн  “Травиата” дууриар үргэжлүүлэх гэж байна. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү  дуурийн цомнолыг Францын зохиолч А.Дюмагийн хүү Камелийн “Цэцэгт хатагтай” зохиолоор Ф.Фиевэ бичжээ. Энэхүү дуурийн  анх  1853 оны гуравдугаар сарын 06-нд Венец хотын театрт тоглож байсан бол  манай тайзнаа 1977 оны дөрөвдүгээр сарын 09-нд  амилсан түүхтэй.

Тэгвэл энэ сарын 28-нд  тоглох  “Травиата” дуурийн найруулагчаар УГЗ Ё.Цэрэндолгор, зураачаар АЗ Ч.Гунгаасүх нар ажиллах юм байна. Дүрүүдийн хувьд  Виолеттад СТА Б.Эрдэнэтуяа,  Флорад СТА Р.Доржхорлоо, Альфред Жермонд Г.Шижирболд, Жорж Жермонд  СТА Э.Анхбаяр, Баронд МУГЖ Э.Амартүвшин, Гренвильд СТА Ч.Чинзориг  нар тоглох аж.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ