Жулианна Мур “Оскар”-ын эзэн боллоо
“Оскар”-ын эзэд тодорсоор байна. Мексикийн кино найруулагч Алехандро Гонсалес Иньярритугийн найруулсан “Birdman” буюу “Хүн шувуу” кино хоёр “Оскар”-ын эзнээр тодорлоо.
Шилдэг эрэгтэй жүжигчин
“The Theory Of Everything” буюу “Бүх зүйлийн онол” киноны Стивен Хокингийн дүрээр Эддие Редмауне Оскарын эзэн боллоо
Шилдэг эмэгтэй жүжигчин
“Still Alice” киноны Алисан Ховландын дүрээр жүжигчин Жулианна Мур шилдэг эмэгтэй дүрийн эзнээр тодорлоо.
Шилдэг кино
“Birdman” буюу “Хүн шувуу” кино.
Шилдэг дуу
Хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн тухай өгүүлэх “Selma” буюу “Селма” киноны “Glory” дуу оны шилдэг дуугаар тодорчээ.
Шилдэг дууны найруулга
“American Sniper” буюу “Америкийн мэргэн бууч” кино.
Шилдэг кино зохиол
“Birdman буюу Хүн шувуу” кино.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ