“Чит-Хиагт-Улаанбаатар” чиглэлд автобус явна
ОХУ-ын Ар Байгалийн хязгаарын захиргааны дэмжлэгтэйгээр “Чит-Хиагт-Улаанбаатар” автобусны чиглэлийг маргааш нээх ажээ. Эхний автобус Читийн В.Лениний нэрэмжит талбайгаас 15:00 цагт хөдлөх юм байна.
а
Энэ талаар Ар Байгалийн хязгаарын захиргаанаас мэдээлэхдээ, уг автобусыг явуулснаар тус хязгаарын иргэдийн хувийн бизнест дэм болж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ