"Тэнгэрийн ташуур"-аар ташуурдана
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б. Жамъяндагвын “Тэнгэрийн ташуур” хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт балет УДЭТ-ын тайзнаа ирэх сарын 1-нд тоглогдох гэж байна.
Балетын хөгжмийн зохиолч А.Батдэлгэр нь "Тэнгэрийн ташуур" балетыг найруулж байгаа төдийгүй бүжиг дэглэлтийг хийсэн байна. Аттила хаанд тус театрын жүжигчин О.Ганцоож тоглож, мөн театрын гоцлол бүжигчин Г.Батчимэг, Б.Саруул, Х.Мөнгөнхөлөг нар бусад дүрүүдэд тоглох аж. Харин "Тэнгэрийн ташуур" балетын тайзны зураачаар Г.Ганбаатар, хувцас загварыг Г.Оюун нар бүтээж байгаа юм байна.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг тус балетээр үзүүлэх аж. Тэрээр Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж явсан бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташуур” хэмээх хочийг авсан гэдэг.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ