Николь Кидманы даашинз шилдгээр тодров
Хөшгөө хаагаад удаагүй байгаа 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах
ёслолд оролцсон эмэгтэй уран бүтээлчдийн хамгийн гоёмсог даашинзыг твиттер,
фэйсбүүк хэрэглэгчид тодруулж, “Dress Oscar” шагналыг гардуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Шилдэг даашинз төрөлд нийтдээ 150 мянга гаруй хүн саналаа өгсөн байна. Саналаа өгсөн иргэдийн 47.22 хувь нь жүжигчин Николь Кидманы даашинзинд саналаа өгчээ. Алтан загасыг санагдуулам гоёмсог цайвар шаргал даашинз болон улаан өнгийн бүс нь ер бусын хосолж, тансаг харагдуулж байна хэмээн интернет хэрэглэгчид саналаа өгчээ. Тэрбээр “Dress Oscar”-ийн эзэн болсныхоо дараа твиттертээ “Баярлалаа” хэмээн жиргэжээ. Харин удаах байранд жүжигчин Скарлет Йохансоны ногоон өнгийн даашинз болон жүжигчин Женнифер Анистоны усан ягаан өнгийн даашинз жагссан байна.
Мөн саналаа өгсөн иргэд онцгүй даашинзтай уран бүтээлчийг тодруулсан байна. Саналаа өгсөн иргэдийн дийлэнх хувь нь дуучин Леди Гага болон Женнифер Лопезийн даашинзыг сонгожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ