Оюутнууд “Мetamorphosis” үзэсгэлэнг дэлгэнэ

img

СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн оюутнууд “Мetamorphosis “ үзэсгэлэнгээ дэлгэхэд бэлэн болжээ. Тодруулбал, энэ сарын 26-наас ирэх гуравдугаар сарын 7-ныг хүртэл Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Мetamorphosis”  үзэсгэлэн олны хүртээл болох аж.

f

Тус үзэсгэлэнд Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн монгол зураг, график дизайн, хэвлэлийн дизайн, зураасан зураг, хувцас дизайн мэргэжлийн ангийн 2, 3-р курсын нийт 40 гаруй оюутны нийгэм дэх хувьсал өөрчлөлтийг уран бүтээлч сэтгэлгээгээр харуулж илэрхийлсэн 60 бүтээл дэлгэгдэх юм.

f

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ