Ээжийнхээ мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байна

img

Whiplash” киногоороо “Оскар”-ын “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид ялалт байгуулсан холливуудын нэрт жүжигчин Ж.К.Симмонсийн “Hollywoodlife.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.  

.

-Алтан хүний эзэн болсонд тань баяр хүргье?

-Маш их баярлалаа. Намайг болон “Whiplash” кинонд хамтран ажилласан бүх хүнийг жаргалд умбуулсан хүмүүст баярлалаа. Өөрийгөө “Оскар”-ын эзэн болно гэж төсөөлж ч явсангүй. Өнгөрсөн оны “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн эзэн, жүжигчин Лупита Нионго миний нэрийг дуудахад зүрх минь зогсох шиг болсон. Би өөрийгөө ялалт байгуулна гэж бодоогүй. Тиймээс л би цаасан дээр талархсан хүмүүсийнхээ нэрийг бичээгүй юм. Хэрвээ ялалт байгуулахгүй бол дарамттай нүүр тулна. Талархсан хүмүүсийн нэр минь халаасанд минь байвал тоогүй хэрэг. Ялсан, ялагдсан ч бай тархиндаа найдах хэрэгтэй. Тиймээс л би бага зэрэг эмээж, талархсан хүмүүсийнхээ нэрийг бичээгүй юм.

1

-Анхны “Оскар”-ынхоо эзэн болох ямар байв?

-Гайхалтай. Ямар их айдас, сандралтай нүүр тулав. “Оскар”-ын шагналаа газар унагаахгүйг л хичээсэн. Миний гар яг л резин шиг уян зөөлөн болчихсон.

1

-Та шагналаа авах үедээ “Хөлсийг минь аадар бороо мэт асаргуулсан “Whiplash” киноны Теренсагийн дүрдээ баярлалаа” гэж хэлсэн. Энэ дүр таныг хурцалсан гэж ойлгож болох уу?

-Мэдээж хэрэг. Найруулагчид бол бурхан. Тэдний хийсвэр ертөнцөөс бий болгосон дүрийг амилуулна гэдэг асар хүнд даваа. Би бол энгийн нэгэн жүжигчин хүн.  Жүжигчин гэх алдрыг хүртээд 30 гаруй жилийн хугацаанд хулгайч, худалч, алуурчин, аав, ах, нууц амраг, тамирчин гэх мэт олон дүрийг бүтээлээ. Харин хөгшин болсон хойноо асар хүнд даваатай нүүр тулсан. “Whiplash” кино аялгуугаар эхэлж аялгуугаар төгсдөг. Битүүрсэн чих минь энэ киноны буянаар л нээгдсэн. Ж.К.Симмонсийг удирдаач болгох амаргүй даваа байлаа. Шантарсан үе зөндөө. Олон удаа шантарч байж, дүрээ амилуулсан.

1

-Удирдаачийн дүр бүтээх ямар байв?

-Энэ дүрд тоглохын тулд бүх зүйлийг эхнээс нь эхэлсэн. Нотыг хүртэл эхнээс нь дэс дараатай нь цээжилж, сонгодог бүх зохиолчийн уран бүтээлийг сонсч, Америк гэлтгүй олон улсаас төрсөн чадварлаг удирдаачдын үйл хөдлөл, сэтгэл хөдлөлийг судалсан. Би судалгаагаа хийхийн тулд нэг жил зарцуулсан. Тоглосон киногоороо эргэн харахад алдсан зүйл их байсан. Гэхдээ найруулагчдад таалагдсан учир би тэр хэсэгтээ дахин тоглоогүй.

1

-Таны хүч хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлийг шүүгчид зохих ёсоор дүгнэсэн бололтой?

-Баярлалаа. Жүжигчдийг дүр хурцалдаг.

1

-“Алтан бөмбөрцөг” болон “BAFTA наадмаас шагнал хүртсэн уран бүтээлчдийн ихэнх нь “Оскар”-ын эзэн болдог. Миний бодлоор дээрх наадмуудын шүүгчид нэг байхаа. Гэхдээ та “BAFTA”-д л ялалт байгуулсан. Харин “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн?

-Энэ жил уран бүтээлч хүний хувьд оргил үе минь байлаа. “Whiplash” киноноос гадна гурван киноны гол дүр бүтээсэн. Өдөр бүр шинэ сорилттой учирч, жүжигчин хүнийхээ жаргалыг эдэлж байгаадаа таатай байна.

1

-“Оскар”-ын эзэн болоод удаагүй байхдаа та жиргээд амжжээ. Твиттертээ “Би Оскар авчихлаа ээжээ. Таньдаа хүү нь хайртай шүү” гэсэн байна.

-Тиймээ. Эхнэр минь зөвлөсөн юм. “Энэ танхимд сууж буй хүмүүс л чамайг “Оскар” авсныг чинь мэднэ. Чиний фэнүүд олон улсад тархсан байгаа. Тэдэндээ баяртай мэдээгээ хуваалц” гэж зөвлөсөн. Намайг хайрладаг фэнүүд бий гэдэгт эргэлзэхгүй байна. Миний хамгийн том фэн бол ээж минь. Хүү нь чадлаа. Миний болон таныхаа давхар мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байна. Ээж минь үргэлж “Хүү минь Оскар хүртэх болно” гэдэг байсан.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ