Эх орноо хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэв

img

Өнөөдөр ОХУ-ын “Эх орноо хамгаалагчдын өдөр” тохиож  байна. Энэхүү хүндэтгэлийн өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, дэд сайд А.Баттөр болон тус  яамны  Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт Хүчний байгууллагын албан хаагчид ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Оросын талаас ОХУ-аас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид хүндэтгэл үзүүлсэн байна.

s

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон  өнө  удаан жилийн ах дүүгийн найрамдалт харилцаатай явж ирсэн Оросын ард түмэнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн цэрэг дайчид, зэвсэгт хүчнийхэнд энэхүү аугаа өдрийн мэнд хүргэж байгаагаа ноён Элчин сайдаар дамжуулан уламжиллаа. ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа үеийн үед бэхжин хөгжсөөр байна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

a

Дашрамд дуулгахад, 1918 онд Герман Зөвлөлт Орос улс руу довтолсон үед Псков, Нарвагийн дэргэдэх тулалдаанд байгуулсан ялалтыг мөнхлөн, жил бүрийн 02 дугаар сарын 23-ны өдрийг “Улаан армийн ялалтын баяр” болгон тэмдэглэж байсан бөгөөд 1991 оноос эхлэн “Эх орноо хамгаалагчдын өдөр” болгон, уламжлан тэмдэглэж иржээ. Энэхүү өдрийг Монголын ард түмэн, Зэвсэгт хүчин, Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам болон оросын байгууллагуудтай хамтран тэмдэглэдэг уламжлалтай аж.

йы

П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mmmmmmmmmih :
ter hamaatai tsug zailaach
2015-02-23
hamaatai, mash ih hamaatai, :
hamaatai mash ih hamaatai, manai ulsiin tusgaar togtnold unelej barshgui hvi nemer oruulsan. ter tuuhen ueiig ashiglaj tusgaar togtnoj chadsan bid aztai uls. orosiin demjlegteigeer tusgaar togtnoj chadaagui bol hytadiin uurtuu zasah oron l bh bsan. manai ard tumen tusgaar togtnold mash ih une tulsun. tuuh tuuheereel bh yostoi tegeed ch bid munhiin hurshuud, hurshiig uls oron songodogui ba munhiin zayagdmal ym.
2015-02-23
irgen:
orosyn turemgiilegch nar bidend yamar hamaa bn
2015-02-23