Бритни найз залуудаа гэрлэх санал тавив
Дуучин Бритни Спирс Лас Вегас хотноо зохион байгуулагдаж буй “Piece
Of Me” тоглолтынхоо үеэр найз залуу
Чарлье Эберсолдоо гэрлэх санал тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2009 онд гаргаж
байсан “Toxic”дуугаа
дуулсныхаа дараа “Чарлье чи энэ
дуунд дуртай байхаа. Хүлээхээс залхаж байна. Надтай гэрлээч. Ганцхан удаа
дүрмээсээ хазаахыг минь зөвшөөрнө үү” гэж хэлжээ.
Дуучин бүсгүй тоглолтынхоо бүх хувцасны ард “Би чамд хайртай Чарлье” гэж бичүүлсэн байна.
Бритни өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн дууны найруулагч Чарлье Эберсол гэгчтэй үерхэх болсон юм. Тэднийг энэ сарын 14 буюу хайрын баяраар сүй тавьцгаасан хэмээн “TMZ”сайт мэдээлсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ