Баримал дотроос зандаршуулсан шарил олджээ

img

Голландын “Drents” музейн үзмэрт 1999 оноос эхлэн байрших болсон буддагийн дүртэй баримал дотроос 1000 гаруй жилийн настай занданшуулсан шарил олдсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэхүү баримлыг Амерсфорт хотын “Meander” эрүүл мэндийн төвд компьютер томографын шинжилгээ хийж үзэхэд баримал дотор нь хүний зандаршуулсан шарил байгааг нь тогтоосон байна.     Зандаршуулсан шарилын бүх эрхтнийг авч, давстай уусмал бүхий давуугаар биеийг нь ороосон байжээ. Тус музейн захирал “Дээрх шарилын баруун гараас хятад бичигтэй хуйлсан цаас олсон. Их хуучирч, муудсан учир бичгийг тайлах боломжгүй. Энэхүү баримал XI-XII зууны үед хамаарагдана” гэж мэдэгджээ. Судлаач Эрик Бруйж “Энэхүү баримал дотор Хятадын бясалгалын сургуулийн мастер Люцюанийн занданшуулсан шарил байгаа” гэсэн байна. “Синьхуа”агентлаг “Занданшуулсан шарилыг Хятадын тал эргүүлэн авах хүсэлтээ гаргасан” гэж мэдээлжээ.   Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
гэтэл монголчууд яалаа? хутагт хувилгааныхаа занданшулсан шарилыг огт тоогоогүй, ач холбогдол өгөөгүй. гэтэл хятадын төр засаг занданшуулсан шарилаа авья гэж байна. агуу зүйлийг анхаарах ухаан монголын төрд алга аа. идэх уух, өнөө маргаашаа л бодохоос эгэл биш агуу зүйлийг бодох сөхөөгүй нанчилдаж байна даа бид.
2015-02-24
chinbao:
tane ondor gegeen bishuu?yaag heregtei medeh yedee ingeed alga boldiin ene monguanuud...
2015-02-24