“The Voice” шоу IV сард зохиогдоно
Дэлхийн 180 гаруй оронд амжилттай хэрэгжсэн “Тhe Voice” шоу ирэх дөрөвдүгээр сард манай оронд албан ёсны эрхтэйгээр зохиогдохоор болжээ. Энэхүү авьяаслаг дуучдыг нээн илрүүлэх зорилготой дэлхийн хэмжээний томоохон шоуг National Times News медиа группийн харьяа NTN HD телевизээр дамжуулах аж. Иймд Монголын өнцөг булан бүрт суугаа үзэгчдэдээ хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн цогц ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ.
ds
Тус группийн гүйцэтгэх захирал Б.Булганчимэг хэлэхдээ “Энэхүү дэлхийн алдартай контенттэй шоуг Монголын үзэгчид хүлээн авч үзэх цаг нь болсон. Дэлхий дээр хамгийн эртний соёлт гүрнүүдийн нэг болохын хувьд нүүдэлчин соёлтой ард түмэн бид дуу хөгжмийн агуу их өв соёлыг өвөг дээдсээсээ уламжлан, амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгосоор ирсэн. Түүнчлэн манай залуу үеийнхэн дэлхийн хөгжмийн жишгийг дагахын сацуу, орчин үе, уламжлалыг, мөн гадаад урсгал чиглэлийг өөрийн үндэсний хэв маягтай хослуулан шинэ давалгааг бий болгоно” гэсэн юм.
й
Талпа глобалын удирдах зөвлөлийн дарга Мартин Мэйс “Тhe Voice шоуг бусад оронд өндрөөр хүлээн авсантай адил Монголд хит болгохын төлөө бүх талын туслалцаа үзүүлэх болно” хэмээн мэдэгдсэн аж. Одоогийн байдлаар “Тhe Voice” шоу дэлхийн 60 орчим оронд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийтдээ 500 сая гаруй үзэгчдэд хүрч, фэйсбүүк хуудаснаа 55 сая фенүүдтэй, твиттер хуудаснаа 10 сая орчим дагагчтай болсон юм. Мөн тус шоу нь Emmy Award зэрэг дэлхийн хамгийн нэр хүнд бүхий шагналуудыг авсан юм байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ