Дэлхийн цирк Монголд ирнэ
Монголын үндэсний цирк, “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ хамтран дэлхийн 12 орны циркийн жүжигчдийг Монголд авчрахаар болжээ. Ирэх гуравдугаар сарын 23-30-ныг хүртэл тоглогдох уг тоглолтод дэлхийн “A” зэрэглэлийн томоохон тэмцээнүүдийн эхний байрыг эзэлдэг АНУ, Англи, Канад, Хятад, Хойд Солонгос, Орос, Герман, Вьетнам, Украин, Гватемал зэрэг орны 60 гаруй жүжигчин ирэх аж.
б
“Дэлхийн цирк Монголд” нэртэй уг тоглолтод Америкчууд уран нугаралт, Оросууд нохой, муурны үзүүлбэр, Испаниуд алиалагч, Украинчууд агаарын гимнастик, Гватемалынхан акробатаар оролцох бол Монгол циркчид дээс, тэнцвэрийн үзүүлбэр үзүүлэх юм байна.
Эрхэм уншигч та уг тоглолтыг үзэхийг хүсвэл тасалбараа ирэх гуравдугаар сарын 9-нөөс АСА Циркийн билетийн касснаас авах боломжтой юм. Мөн 1950 лавлах утсаар захиалж, үнэгүй хүлээж авах боломжтой юм байна.
Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 15-20 мянган төгрөгийн үнэтэй байх нээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ