З.Энхболд өнөөдөр Шинзо Абэтай уулзана
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар энэ сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өчигдөр Япон улсад очсон.
d
Харин өнөөдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийхийн зэрэгцээ Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзах гэнэ.
d
Түүнчлэн мөн өдөр хөтөлбөрийн дагуу Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзах юм. Мөн Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда УИХ-ын даргад бараалхана.
d
Ингээд айлчлалын гурав дахь өдөр Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхахын зэрэгцээ бусад уулзалтуудаар айлчлал үргэлжлэх юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ