Курдын 21 иргэнийг шатаажээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл дахин 21 иргэнийг шатааж, аминд нь хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид өчигдөр Курдын 21 иргэнийг төмөр торонд хийж, “Урвагчид. Бидний эсрэг тулалдсан бүхэн үхэх болно” гэж мэдэгджээ. Тэднийг Йорданы нисгэгч Муаз аль Касасбехийн аминд хүрсэн газар авчирч, амьдаар нь шатаасан байна. Энэ сарын эхээр Курдын дайчид хэт даврагчдад алдаад байсан Кобане хотоо эргүүлэн авч, ялалт байгуулсан юм. “Энэ бүхэнд өс санасан хэт даврагчид ийнхүү Курдын иргэдийн аминд хүрлээ” хэмээн НҮБ мэдэгджээ.
1
Өнгөрсөн долоо хоногт хэт даврагч христийн шашинтай Египетийн 21 иргэнийг цаазалсан юм. Энэхүү үйл явдлын дараа тус улсын Ерөнхийлөгч Абдуль Фаттах аль Сиси мэдэгдэл хийж, хэт даврагчдад агаараас цохилт өгч эхэлсэн билээ. “Яагаад хэт даврагчид 21 гэх тоонд анхаарлаа хандуулаад байгаа нь ойлгомжгүй байна” гэж Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ