“Чонон сүлд” Монголд нээлтээ хийнэ

БНХАУ-ын зохиолч Зян Рун-ы зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” кино энэ сарын 4-нд нээлтээ хийгээд байгаа билээ. Тус киноны гол дүрд жүжигчин Ч.Анхням тоглосон ба тэрээр киноныхоо монголд гаргах эрхийг худалдаж авсан тухайгаа мэдээлсэн юм.
f
Үүнтэй зэрэгцэн “Чонон сүлд” кино Оскарын наадамд нэр дэвшихээр болсон тухай тус киноны найруулагч Аннойд Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.Уг кино Өвөрмонгол орчуулгатайгаар энэ сарын 27-ноос эхлэн кино театруудаар гарч, монгол үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон байна.
f
Энэ талаар өнөөдөр 11.00 цагт “Чонон сүлд” уран сайхны кино албан ёсны эрхтэйгээр энэ баасан гарагт нээлтээ хийх гэж байгаа тухай “Гэгээ Паблишинг” ХХК-иас хэвлэлийн бага хурал зарласан байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ