Лавров Вашингтонд айлчлахыг хүсэв
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Вашингтонд айлчлах хүсэлт гаргасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ сарын 28-наас ирэх гуравдугаар сарын 2-нд Швейцарийн нийслэл Женев хотноо “Их 20”-ын удирдлагууд Украин болон Ойрхи Дорнодын асуудлаар уулзахаар төлөвлөсөн байна. Энэхүү уулзалтад Оросыг төлөөлж Лавров оролцох билээ. Тэрбээр энэхүү уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзах санал гаргаад буй. Лавров “Женевийн уулзалтын үеэр Керритэй уулзахаар төлөвлөсөн. Мөн уулзалтын төгсгөлд Вашингтонд айлчилж, Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах хүсэлтэй байна” гэж хэлжээ.
1
Керри Лавровтой уулзахаа хэвлэлийнхэнд мэдэгдэж, “Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Оросын удирдлагууд Вашингтонд айлчлах нь зүй ёсны хэрэг” гэж мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ