Төрийн алба хаагчдыг орон сууцтай болохыг нь дэмжих зорилгоор арилжааны банкны ипотекийн зээлд хамрагдах шалгуур болох урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг нийслэл хотоос орон сууцны сан байгуулан тэндээс олгох тухай яриа эртнээс яригдсан билээ.
f
Тэгвэл НЗДТГ-ын хурлын А танхимд болох НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай хэлэлцэх аж.
f
Хэрвээ энэхүү журам батлагдвал төрийн алба хаагчдад урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт хэрхэн, ямар байдлаар, ямар нөхцөлтэйгээр олгогдох нь нэг мөр шийдэгдэнэ.
Б.Дэжид
Уншиж байна |