Ханийн тэнгэр, үрийн заяа дуудна

img

МУСТА Д.Ухаанзаяа “Ханийн тэнгэр, Үрийн буян” сэдэвт лекцээ шинийн наймны өдөр буюу энэ сарын 26-ны өдөр Бөхийн өргөөнд лекц уншихээр болжээ.  Тухайн лекцэнд хүрэлцэн ирсэнээр заяаны ханиа хэрхэн сонгох, эр эм хүмүүс хэрхэн зохилдон амьдрах, ханын тэнгэртэй байхын учир шалтгаан, ханын тэнгэр доройтхын учир шалтгаан, үрийн буянтай байх болоод үрийн буян доройтох шалтгаан, энхрий үрдээ нэр хайрлахын учир зэрэг асуултуудын хариултыг дэлгэрэнгүй мэдэж чадах аж. Үүнтэй зэрэгцэн лам хуврагууд ханийн тэнгэр, үрийн заяа дуудаж, жилийн засал айлдаж, хишиг буяны даллага дуудах юм байна.

Мөн тус лекцэнд хүрэлцэн ирсэн үзэгчдэд “Хурд” хамтлаг үе үеийн хит болсон уран бүтээлүүдээсээ сонордуулж нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх ажээ.

Түүнчлэн, МУАЖ Ш.Чимэдцэеэ хүрэлцэн ирсэн үзэгчиддээ хүндэтгэл үзүүлэн монгол түмний сэтгэлд хоногшсон дуугаараа эгшиг өргөх юм байна.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1111:
лам нар ханиа олох юм уу ? :)
2015-02-24
iveel jil:
hania oloh boltugai
2015-02-24
иргэн:
лам нараа гэж, улам бүдүүрсээр
2015-02-24
11111:
munxruulga urgeljilseer l
2015-02-24
bayasakh:
хананд тэнгэр байдаг болоо юу? сэтгүүлчдээ хэл бичгийн боловсрол олгооч ээ.
2015-02-24