Шинийн найманд шилдэг бүтээлүүд эгшиглэнэ
Энэ цагийн бахархал болсон хөгжмийн зохиолчдын төлөөлөл болох Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н. Жанцанноров, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Нацагдорж, З.Хангал, Б.Шарав Ц.Чинзориг, урлагийн гавьяат зүтгэлтэн Г. Алтанхуяг, Ч.Сангидорж нарын симфони найрал хөгжимд зориулсан уран бүтээлийн түүвэр концерт энэ сарын 26-нд Улсын филармонид болно.
ө
Тоглолтод дуучин С.Баттулга, Д. Бурмаа, Б.Долгормаа, С.Нямбаяр, Т.Отгонбаяр, П.Өнөржаргал, Б.Дэлгэрбаяр нар оролцож, хүмүүний сэтгэлд хоногшсон гайхалтай сайхан дуунуудыг Улсын филармонийн симфони оркестрын удирдаач Б. Лхагвасүрэн, Д. Нямдаш, Б.Батбаатар нар үзэгчдийн хүртээл болгоно. Тоглолт тайлбартайгаар тоглох бөгөөд урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач С. Буянхишиг тайлбарлан хүргэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ