Минскийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар уулзана

img

“Нормандын дөрвөл” буюу Орос, Украин, Герман, Францын Гадаад хэргийн сайд нар өнөөдөр Парис хотноо уулзахаар болжээ. Тэд Украины зүүн хязгаарт энэ сарын 15-наас эхлэн хэрэгжиж эхлээд буй Минскийн гал зогсоох гэрээний хэрэгжилт, үр дүнгийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн байна. НҮБ-ын төлөөлөгчид дээрх хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлтээ илгээгээд буй. Гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн ч амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм. Нийтдээ 129 хүн амиа алдсан гэж Европын аюулгүйн зөвлөлөөс мэдэгдсэн байна.


“Өнөөдрийн уулзалтын төгсгөлд Ангила Меркель, Франсуа Олланд, В.Путин, Петр Порошенко нарын дараагийн уулзалтын товыг гаргана” гэж Францын Гадаад хэргийн сайд “Ройтерс” агентлагт ярьжээ. “Нормандын дөрвөл” энэ сарын 12-13-ны өдрүүдэд Беларусын нийслэл Минск хотноо уулзаж, 16 цаг хэлэлцсний эцэст гал зогсоох гэрээг амжилттай байгуулсан юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ